Маргааш орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн халаалтыг зогсооно

Б.Баясгалан
05 сарын 14, 2019

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотууд, дүүргүүдийн төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтыг маргааш буюу энэ сарын 15-нд зогсооно.

Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн оны 8 дугаар сард халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай тушаал гаргасан.

Тус тушаалд:

"Монгол орны цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотууд, дүүргүүдийн төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр, бусад аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтын эхлэх хугацааг тухайн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тогтоосугай" гэж заасан юм.

Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Холбоотой сэдвүүд

оронсууц халаалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.