peak.mn
05 сарын 09, 2018
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ буюу бидний нэрлэж заншсанаар орон сууцны ордер болон бусад баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг цагдаагийн байгууллагад цөөн бус бүртгэгджээ. Ийм төрлийн гэмт хэрэгт орон сууц худалдан авч буй иргэд болон мөнхүү санхүүгийн байгууллагууд, тэр дундаа Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-д хохирогч болох тохиолдлууд гарч буй юм.
Орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилан мэхлэх гэмт хэргийн арга, үйлдэл улам нарийсаж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсныг Санхүүгийн зохицуулах хороо иргэд, санхүүгийн байгууллагуудад сэрэмжлүүлж байна. Гэмт этгээдүүд,
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Иймд иргэд, олон нийт болон банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, барьцаалан зээл олгохдоо тухайн эд хөрөнгийн эзэмшигчийн мэдээллийг бүртгэлийн байгууллагаас авах, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа дүүрэг, хорооноос шаардлагатай лавлагаа, мэдээллийг албан ёсоор гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нууцлалыг сайтар шалгах зэргээр гэмт хэрэг, луйвраас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.