Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Орос бүсгүйг доромжилсон Аргентины хөгжөөн дэмжигчдийг шийтгэжээ | Peak News

Орос бүсгүйг доромжилсон Аргентины хөгжөөн дэмжигчдийг шийтгэжээ

peak.mn
09 сарын 18, 2018

ОХУ-д болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр зохисгүй ааш авир гаргасан 4 хөгжөөн дэмжигчийг Аргентины Аюулгүй байдлын яам шийтгэсэн байна. Тодруулбал, тэд 2 жилийн хугацаанд хөл бөмбөгийн тэмцээн үзэх эрхгүй болжээ.

Шийтгүүлсэн хөгжөөн дэмжигчдийн нэг нь 47 настай Нестор Фернандо Пенови юм. Тэрбээр испани хэл мэддэггүй нэг орос бүсгүйд хандан доромж утгатай үгийг өөрийнх нь хэлсний дагуу давтаж хэлэхийг хүсээд, бүсгүйн хэлснийг дүрс бичлэгийн камерт бичиж авчээ. Дараа нь түүнийгээ олон нийтийн сүлжээнд байрлуулсан нь Аргентинд дуулиан шуугиан тарьсан байна. Нестор Пенови өөрийн хийсэн үйлдэлд уучлал гуйсан хэдий ч түүний хөл бөмбөг үзэх эрхийг хассан байна.

Хөл бөмбөгийн "ДАШТ-2018"-ын үеэр гадаадын зочдын оролцоотой иймэрхүү үйлдэл хэд хэдэн удаа гарсан аж. Тухайлбал, Колумбын хөгжөөн дэмжигчид испани хэл мэдэхгүйг нь далимдуулан япон бүсгүйчүүдийг доромжилсон байна. Өөр нэгэн жишээ дурдвал, хэсэг бразиличууд “эхнэрээ үзэн ядсан” агуулга бүхий үгсийг даган дууриаж хэлэхийг орос бүсгүйгээс хүсчээ.

Бразилид ирэхэд нь тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн ба тэдний нэг нь ажлаасаа халагдсан аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг 

Холбоотой сэдвүүд

аргентин орос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.