"Оскар" гардуулах ёслолыг 29.6 сая хүн үзжээ

peak.mn
02 сарын 27, 2019

Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон Америкийн кино урлагийн академийн нэр хүнд бүхий шагнал болох "Оскар" гардуулах ёслолыг дамжуулсан шууд нэвтрүүлгийг 29.6 сая хүн үзжээ. Харин өнгөрсөн онд 26.5 сая хүн үзэж байв. Холливудын алдартай жүжигчид оролцсон шоуг телевизийн “ABC” компани шууд дамжуулсан билээ.

Энэ жилийн “Оскар” гардуулах ёслол хөтлөгчгүй болсон учир өнгөрсөн оныхоос 41 минутын өмнө дуусаж, 3 цаг 13 минут үргэлжилжээ.

Америкийн кино урлагийн академийн шагнал гардуулах 91 дэх удаагийн ёслолоос найруулагч Брайан Сингерийн “Bohemian Rhapsody” кино дөрвөн алтан баримал хүртэж, шагналын тоогоор тэргүүлсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Bloomberg

Холбоотой сэдвүүд

лос-анжелес оскар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.