Оскарын шагналд нэр дэвшигчид виз олгохоос татгалзжээ

peak.mn
01 сарын 25, 2019

Энэ жилийн Оскарын шагналд хамгийн олон төрөлд нэр дэвшээд буй “Рома” уран сайхны кинонд дүр бүтээсэн Мексикийн жүжигчин Хорхе Антонио Геррерод АНУ-ын Консулын газар виз өгөхөөс татгалзжээ.

Хоёр дахь удаагаа виз авах гэж оролдох үед Геррерог АНУ-д ажиллах зорилготой байна гэж Консулын газрын ажилтнууд үзсэн байна. Харин хамгийн сүүлд буюу 3 дахь удаагийн оролдлогоороо Герреро Оскарын шагнал гардуулах ёслолын зочны хувиар оролцох урилгыг Консулын газарт өгсөн хэдий ч түүнд татгалзсан хариуг өгчээ.

Виз авч чадаагүйн улмаас ирэх сарын 24-нд Лос Анжелес хотод болох Оскарын шагнал гардуулах ёслолд Мексикийн жүжигчин Герреро оролцохгүй байж магадгүй байна.    

Хар цагаанаар дүрслэгдсэн “Рома” уран сайхны кино нь Мехико хот дахь 1970-аад оны энгийн нэгэн гэр бүлийн амьдарлыг өгүүлдэг юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АиФ

Холбоотой сэдвүүд

оскарын шагнал нэрдэвшигч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.