Осолдсон нисэх онгоцны нисгэгч буцах зөвшөөрөл хүссэн байжээ

peak.mn
03 сарын 11, 2019

Өнгөрсөн ням гарагт Этиопын нийслэл Аддис Абеба хотоос холгүй осолдсон нисэх онгоцны нисгэгч доголдлын талаар мэдээлж, буцах зөвшөөрөл хүссэн тухай “Ethiopian Airlines” компанийн гүйцэтгэх захирал мэдээлэв.

Аддис Абеба хотоос Кенийн нийслэл Найроби хотыг зорин хөөрсөн “Boeing 737” нисэх онгоц осолдсоны улмаас зорчигчид болон нисэх багийн гишүүд багтсан 157 хүн амиа алдсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.

“Ethiopian Airlines” компанийн мэдээлснээр, дээрх онгоцонд Канад, Итали, БНХАУ болон Кени, Этиоп зэрэг 30 гаруй орны иргэд зорчиж явсан ажээ.

Этиопын эрх баригчид ослын шалтгааныг олж тогтоохын тулд нислэгийн мэдээллийг хадгалдаг хар хайрцгууд болон дуу хураагууруудыг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, AP

Холбоотой сэдвүүд

нисэхонгоц ethiopian airlines

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.