Осолдсон цэргүүдийг олсон алба хаагчдыг шагналаа

Л.Баяржаргал
09 сарын 02, 2017

Ховд аймагт голын усанд осолдсон цэргүүдийг эрэн хайх ажиллагааг шуурхай, амжилттай зохион байгуулан ажилласан алба хаагчдыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Эх орны төлөө-3” хүндэт тэмдгээр шагналаа. Эрлийн ажиллагаанд Онцгой байдлын албанаас ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги болон Ховд, Увс, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 40 гаруй алба хаагч оролцсон байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.