Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Отто Уормбирын эцэг эх нь хүүгийнхээ үхлийн төлөөсөнд 1.1 тэрбум долларыг Хойд Солонгосоос... | Peak News

Отто Уормбирын эцэг эх нь хүүгийнхээ үхлийн төлөөсөнд 1.1 тэрбум долларыг Хойд Солонгосоос нэхэмжилжээ

Э.Мөнхтуяа
12 сарын 21, 2018

Отто Уормбир нь 2016 оны 1 дүгээр сард Хойд Солонгосоос ухуулга хуудас авч гарах гэж байгаад баривчлагдан, 15 жил шоронд хүнд хөдөлмөр эрхлэх ял авсан билээ. Түүнийг комад орсон байхад нь эх оронд нь буцааж, 2017 оны 6 дугаар сарын сүүлээр нас барсан байна. 

Хүүгийн эцэг эх болох Фрэд болон Синди Уормбир нар Хойд Солонгосын засгийн газраас уг нөхөн төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд Солонгос гаралтай Америк номлогч Ким-Дон-Шик 2015 онд нас барсаны нэхэмжлэлтэй дүйцүүлж байгаа аж.

БНСУ-ын Times сонины мэдээлснээр, 1.05 тэрбум доллараас 350 саяыг эцэг, эх тус бүрд үлдсэн нэхэмжлэлийг хуулийн зардалд зарцуулна хэмээн мэдэгджээ. Мөн Уормбир нэмж 10 саяыг нэхэмжилж байгаа ба энэ нь баривчилгааны явцад Оттод сэтгэл санааны зовиур учруулсан төлбөрт нэхэмжилжээ. Тэд мөн 15 саяыг тус бүртээ нэмж нэхэмжилсэн ба хүүгийнхээ баривчилгааны явцад сэтгэл санаа болон эд материалын гарз амссан.

"Бие махбодийн хувьд, тэр аль хэдийн чадвараа алдсан байсан ба тархиндаа хүнд гэмтэл авсанаас тархи нь ажиллагаагүй болсон байсан.Мөн зүүн хөл, шүдэндээ их хэмжээний гэмтэл авсан нь бүгд Хойд Солонгосын эрүүдэн шүүлтээс үүдэлтэй " хэмээн хуулийн нэхэмжлэлд мэдэгдсэн гэж “Америкийн Дуу Хоолой” мэдээлсэн байна.

Хойд Солонгос шүүхийн нэхэмжлэлд хариу өгөөгүй байна. 12-р сарын 14-нд болсон шүүх хурлын өмнөх хуралд ямар ч төлөөлөгч оролцоогүй ажээ. Уормбирын хуулчийн мэдэгдсэнээр “Кимийн хэрэгт 300 саяыг төлсөн нь Хойд Солонгосыг зогсооход хангалтгүй байсан учраас тэдэнд хангалттай сануулга өгөхийн тулд торгуулийн төлбөрийг ийнхүү нэмсэн” гэжээ.

Эх сурвалж: https://nextshark.com

Холбоотой сэдвүүд

хойд солонгос отто уормбир

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.