Оюутолгойд хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ

peak.mn
10 сарын 04, 2018

Оюутолгой компанид өнгөрсөн есдүгээр сард хүчингийн хэрэг гарчээ.

Тодруулбал, ажлын байран дээр гарсан уг хэргийн сэжигтэн нь хэргийг үйлдсэн даруйдаа оргон зайлсан байна.

Хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар сэжигтнийг 20 гаруй хоног эрэн сурвалжилж, Улаанбаатар хотод байхад нь баривчилжээ. Одоогоор сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хэргийг шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

оюутолгой хүчин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.