Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Пакистанд байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ | Peak News

Пакистанд байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

04 сарын 17, 2019

МОСКВА. /RIA Novosti/. Пакистан улсын Пенжаб, Белужистан болон Хайбер-Пахтунхва мужид усархаг ширүүн бороо орсны улмаас амиа алдсан хүний тоо 39 болж нэмэгдэж, 135 хүн гэмтсэн тухай “Geo TV” телевиз тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээллээс иш татан уламжилжээ.

Пакистаны Карачи хот болон тус хотын эргэн тойронд ширүүн бороо орж, элс, шороон шуурга дэгдсэний улмаас 25 хүн амиа алдлаа гэж урьд нь мэдээлсэн байна. 

Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээлснээр, усархаг ширүүн бороо орсны улмаас 80 орчим байшин сүйджээ. Фейсалабад хотод цахилгаан эрчим хүч тасалдсан боловч шуурхай арга хэмжээ авсны дүнд эрчим хүчний хангамжийг сэргээсэн байна.

Пакистаны өмнөд нутгийн Карачи хотод ням гарагийн шөнө хүчтэй шуурга дэгдэж, даваа гараг хүртэл намжаагүй байна. Салхины хүчтэй эргэлтэд хотын зарим дүүрэгт модод, болон цахилгааны шонгууд хугарч унажээ. Одоогийн байдлаар замын хөдөлгөөнийг сэргээхийн тулд гудамжнуудыг цэвэрлэж байгаа аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

байгалийнгамшиг пакистан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.