Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Пара бочигийн УАШТ рекорд оролцогчтой эхэллээ | Peak News

Пара бочигийн УАШТ рекорд оролцогчтой эхэллээ

Х.Оргил
04 сарын 07, 2026

Пара бочигийн ес дэх удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод эхэлж, 21 аймаг, 9 дүүргээс нийт 86 тамирчин оролцсоноор тус спортын хөгжлийг илтгэх шинэ үзүүлэлт боллоо.

Тэмцээнийг Монголын Пара бочигийн холбоо, “Бэрс Финанс” ББСБ хамтран Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороонд зохион байгуулж байна.

Энэ удаагийн тэмцээн нь оролцогчдын тоогоороо өмнөх жилүүдээс өссөн бөгөөд пара бочигийн спортын цар хүрээ тэлж байгааг харуулж байна. Мөн СЭМҮТ-ийн Сэтгэц, нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн тамирчид анх удаа оролцож буйгаараа онцлог болжээ.

Монгол Улсад пара бочигийн спорт 2017 оноос хөгжиж эхэлсэн бөгөөд энэ жилийн тэмцээний үеэр гурван тамирчин Спортын дэд мастер цол хүртсэн байна.

Монголын Пара бочигийн холбооны ерөнхийлөгч С.Отгонбат “Энэ удаагийн тэмцээн өргөн цар хүрээтэй, өрсөлдөөн өндөртэй болж байна. Мөн Азийн их наадмын өмнөх бэлтгэл тэмцээн болж байгаагаараа онцлог”хэмээн онцоллоо.

Монголын тамирчид сүүлийн нэг жилд олон улсын тэмцээнүүдээс нийт 6 медаль хүртжээ. Үүнд:

  • Д.Дагмидмаа (BC2) – хүрэл
  • Т.Мөнхдэмбэрэл (BC1) – 3 мөнгө
  • Х.Ирмүүн – 2 хүрэл

Тэмцээн нь Японд болох Азийн их наадам болон 2028 оны Паралимпын наадмын өмнөх бэлтгэлд чухал ач холбогдолтой юм.

Сонирхуулахад пара бочи нь 1984 оноос Паралимпын спортын төрөлд багтсан. “Boccia” гэдэг нь итали хэлний “bottia” буюу бөмбөг гэсэн утгатай бөгөөд уг спортын үүсэл эртний Гректэй холбогддог.

Фото:

Холбоотой сэдвүүд

паралимп спорт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.