Парис дахь Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа

Х.Оргил
02 сарын 26, 2020

Парис дахь Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа.

Сэрэмжлүүлэг


Франц Улсад халдварын дахин 2 (14) тохиолдол илэрсэн талаар тус улсын ЭМЯ-наас сая мэдэгдэв. Нэг нь хятад иргэн бөгөөд 2 сарын 7-нд Хятадаас ирсэн, 2 дахь хүн нь франц иргэн бөгөөд Италиас ирсэн хүн байв.

Түүнчлэн Итали Улсад шинэ коронавирус (covid19)-ын халдварын тархалт хурдацтай нэмэгдэн Ломбарди, Венето, Эмилия Романя, Пиемонте, Лацио, Тоскана, Сициль мужуудад 2 дугаар сарын 25-ны 13 цагийн байдлаар 283 хүн халдвар авч, 7 хүн нас бараад байна. Монгол иргэд олноор оршин сууж буй Италийн Ломбарди, Пиемонте, Эмилия Романя, Венето мужид коронавирусын халдвар хамгийн их байгаа тул зөвлөмжийн дагуу шаардлагагүй бол гадуур явах, халдвар гарсан Италийн мужуудад зорчих хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөж байна.



Холбоотой сэдвүүд

коронавирус франц-монгол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.