Х.Оргил
02 сарын 19, 2021
УИХ-аас “Банкны тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулан одоо үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудыг 2022 оны 6-р сарын дотор багтаж хувьцаат компани болгож өөрсдийн хувьцааг олон нийтэд санал болгох шаардлагатай болсон билээ. Энэ нь бизнес эрхлэгчид, иргэд Та биднийг банкны хөрөнгө оруулагч болж, өөрийн хөрөнгөө оруулсан банкаар дамжуулан бизнесээ өргөжүүлэх боломжийг бий болгож байна.
Иймд Улаанбаатар Хотын Худалдааны Танхим гишүүн байгууллагууддаа дэмжлэг үзүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт олох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах үйл ажиллагаанд нэгдэхийг УРИАЛЖ байна:
Та бид хамтран нэгдэж чадвал бизнес эрхлэхэд тулгамддаг хамгийн хэцүү асуудлуудын нэг болох урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй САНХҮҮЖИЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ олж үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг улам илүү нэмэгдүүлэх болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.