Б.Баясгалан
06 сарын 27, 2020
Манайд сонгогдоогүй байтугай сонгогдсон нэр дэвшигч сонгуулийн маргаашаас нь тойрогтоо үзэгдэх нь ховор. Тиймээс УИХ-ын сонгуулийн 22-р тойрог Баянзүрх дүүрэгт өрсөлдсөн ч мандат аваагүй П.Наранбаярын сонгогчидтойгоо уулзан талархлаа илэрхийлж, уучлал хүсч буй үйлдэл содон гэхээсээ илүү сайныг үлгэрлэсэн улс төрийн нэгэн соёл болохыг нийгмийн сүлжээнд олон нийт онцлов. Түүнтэй хэдхэн хором ярилцлаа.
- 1600 гаруй саналаар дутаж УИХ-д сонгогдож чадсангүй. 23 мянга гаруй сонгогчийн санал авсан нэр дэвшигч ийм дүн сонсох хүнд байсан болов уу?
- УИХ-ын сонгуулийн 22-р тойрог хоёр мандаттай байсан. 23479 хүний саналаар гуравдугаарт орж мандатгүй үлдлээ. Нэлээн өндөр санал авсан ч сонгогдоогүй ховор тохиолдлын нэг боллоо. Мандат аваагүйгээ мэдэх тэр үед их тайван байсан. Яагаад гэвэл миний хичээл зүтгэл хүрсэнгүй. Хамгийн түрүүн хүн өөрийгөө л буруутгадаг юм билээ. Жаахан хичээсэн бол 1500 санал авах байж дээ гэж бодогдсон. Одоо бол 23500 шахуу хүний итгэл найдварыг үүрсэн, саналыг авсан хүний хувьд мэдээж харамсах сэтгэл төрж л байна.
- Товчхондоо танд саналаа өгсөн 23500-аад хүн УИХ-д төлөөлөлгүй үлдлээ гэж ойлгож болох уу?
- Ер нь тийм.
- Зарим нь хүн ам цөөнтэй тойрогт 13000 хүний саналаар УИХ-д сонгогдсон. Гэтэл дахин илүү санал авсан нэр дэвшигч гарч чадахгүй байгаа нь сонгуулийн өнөөгийн тогтолцоотой холбоотой гэж олонх нь үзэж байна. Таны хувьд?
- Уг нь үүнийг бид, ялангуяа Хөдөлмөрийн Үндэсний Нам их хэлж ярьсан. Гэвч олон нийт сонгууль болтол тоогоогүй. Сонгуулийн дараа ч тоохгүй байна. Гэтэл энэ нь Үндсэн хуулийн хүний эрхийн тэгш байх, алагчлалгүй байх зарчмыг хөндсөн асуудал. Энэ бол нэг мандатад ногдож байгаа хүн амын тоог тэгш бусаар хуваарилсан Сонгуулийн тухай хуультай л холбогдоно.
- Дүнгээ сонсчихоод сонгогчдодоо талархлаа илэрхийлж, бас тэднээс уучлал гуйгаад явж байгаа таны бичлэгийг фейсбүүкээс чинь харлаа. Энэ бол манай сонгуулийн эргэн тойронд бараг л шинэ үзэгдэл?
- Би сонгууль, сонгуулийн өрсөлдөөн ёс зүйтэй, зарчимтай, арга барил нь хүндээ илүү ойр, тэгсэн атлаа төсөв мөнгө хэмнэсэн байгаасай л гэж хүссэн. Энэ миний ч биш дэлхийд байдаг л жишиг.
- Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр та хичнээн хүнтэй биечлэн уулзаж, ямар хэмжээний зардал гаргасан бэ?
- 15000 орчим хүнтэй биечлэн уулзлаа. Хандиваар 260 орчим сая төгрөг орж ирсэн. Үүнд дээр өөрийнхөө бизнесийн орлогоос 30 сая төгрөг нэмж зарцуулсан. Хуулиараа нэг нэр дэвшигч дээд тал нь 718 сая төгрөг зарцуулах ёстой.
- Ер нь ямар ажилд хөрөнгө мөнгө түлхүү шаардагдсан бол? Тухайлбал сүүлийн үед нийгмийн сүлжээнд хөрөнгө их зарцуулж байгаа мэдээ ч байна.
- Сошиалд мөнгө цацсан. Гэхдээ сонин хэвлүүлэх, самбар хийлгэхэд хамгийн их зардал гардаг юм байна. Том намууд самбарыг мянга мянгаар нь хийсэн. Би 150 самбартай л үзлээ. Гэхдээ надад самбараас илүү миний сайн ухуулагчид байсан. Тэд чин сэтгэлээсээ ажилласан. 200-гаад ухуулагчийн олонх нь миний багш, төгсөгч, шавь нар байлаа. Таныг үнэхээр дэмжиж байгаа болохоор цалин хэрэггүй гээд сэтгэлээрээ ажилласан хүмүүс ч бий.
- Та яаманд, Үндэсний хөгжлийн газарт ажиллаж байсан, Японд сурсан, судлаач байсан. Дараа нь “Шинэ монгол” сургуулийн захирлаар ажилласан гэхээр гэр хороололд төдийлөн хүрч ажиллаад байдаггүй байсан болов уу. Сая сонгуулийнхаа сурталчилгаагаар Баянзүрх дүүрэгтэй бүтэн танилцсан байх. Таны мэдрээгүй, мэдээгүй дүр зураг ажиглагдав уу?
- Би Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд өссөн. Ус, нүүрсээ зөөж, түлээгээ хагалж амьдардаг байсан. Тэр үе буюу 1995 оноос хойш гэр хорооллын орчин ерөөсөө өөрчлөгдөөгүй байна. Харин ч төвлөрөл нь ихсээд бүр муухай, заваан болсон байна. Ард түмэн ажилгүй, их ядуу байна. Бүгд энд тэндгүй зээлтэй. Ард түмнээ ядуу байлгаад, халамжийн мөнгө тараах замаар саналыг нь авдаг механизм 30 жил үйлчилсэн. Одоо ч хэвээрээ байна. Тэгэхээр амьдралын түвшинг дээшлүүлж байж л санал худалдан авалтыг үндсээр нь арилгана.
- Ядуурлын эх үндсийг та юутай холбож байна?
- Бизнесийн зээлийн хүү өндөр байгаа. Энэ нөхцөлд жижиг, дунд үйлдвэр хөгжихгүй, ажлын байр бий болохгүй байна. ЖДҮ-ийн зээлийг УИХ-ын 40 нөхөр цөлмөж идээд хэдэн мянган ажлын байрыг булаагаад авчихсан. Тэгж цөлмөж идсэн нэг хүн нь намайг ялж байна. Доромжилж байгаа байхгүй яг үнэндээ. Энэ бол ард түмнийг доромжилж байгаа явдал. Хоёрт гарсан МАН-аас нэр дэвшигч Б.Саранчимэгийг хэлж байна би. Энэ бол ард түмнийг доромжилж байгаа явдал.
- Ард түмэн өөрсдөө сонгосон биз дээ?
- Ард түмэн сонгочихсон гэж хэлэхэд хэцүү. Энд юу үйлчилснийг би хэлж мэдэхгүй байна. Миний гарт нотлох баримт алга.
- Сонгогчид юуг хамгийн их захиж, бас хүсч байсан бэ?
- Нэгдүгээрт ажлын байр, хоёрдугаарт шударга ёс тогтоохыг хүсч байна. Хаана байна тэр шударга ёс чинь гэж олонхи нь асуусан.
- Та сонгуульд өрсөлдөхөөсөө өмнө улс төрд нь орж байж, цэвэрлэгээ хийхгүй бол болохгүй нь гэж мэдэгдэж байсан. Одоо улс төр лүү тууштай орсон уу?
- Мэдээж. Би улс төрийн замыг хаях юм бол 23500 хүний итгэлийг яах вэ? Намайг дэмжсэн мөртлөө саналаа өгч чадаагүй хүмүүсийн ирээдүйд үүсэх итгэлийг яах вэ. Ийм 40000 хүн байна.
- Тэгвэл та УИХ-ын танхимын гадна хоцорчихлоо. Одоо яаж?
- Би Хөдөлмөрийн Үндэсний Намын нарийн бичгийн даргын хувьд намаа нийслэл, дүүрэг, орон нутагт хөлтэй болгохын төлөө зүтгэнэ. Жинхэнэ утгаараа улс төрийн гуравдагч хүчин гэдгийг бий болгохын тулд явна даа.
Шулуухан хэлэхэд АН бол үнэхээр арчаагүй байлаа. Авсан санал, сонгуульд оролцсон байдлыг нь хар л даа. Үнэхээр том байсан юм бол МАН-тай өрсөлдөхөд яасан юм. Тухайлбал би З.Энхболд, Т.Батцогтын сонгуулийн компанит ажил хэн рүү чиглэснийг гайхаад байна.
- Хэн рүү чиглэсэн гэж?
- З.Энхболдынх бол над руу чиглэсэн. Миний ухуулагч нарыг хог цэвэрлэлээ гээд шүүх цагдаад өгсөн хүн шүү дээ. Бид ухуулгынхаа байрны эргэн тойрныг цуглаан хийхэд бэлтгэж цэвэрлэсэн. Ингэж надтай зууралдахын оронд үнэхээр том байсан юм бол томчуудтайгаа зууралдах хэрэгтэй шүү дээ. Иймэрхүү зүйлийг хараад АН үнэхээр арчаагүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
- Тэгвэл МАН-ын тухайд?
- МАН хөлөө маш сайн ажиллуулах шиг боллоо. У.Хүрэлсүхийн нэр хүндийн араар бүгд орлоо. Нэг ч хүн бодлогын мэтгэлцээнд ороогүйг та харсан байх. Бид дуудсан. АН нь МАН-аа тэгж дуудахгүй байхад Хөдөлмөрийн Үндэсний Нам шууд ярилцлага, мэтгэлцээнд дуудсан, урьсан. Нэг ч хүн ирээгүй, ороогүй. Ийм маягаар ажилласан МАН-д сонгогчид саналаа өгөөд байна гэдэг нь ирээдүйгүй.
Улс төр гэдэг гудмыг үхтлээ метрлэж явж хүндээ хүрэхийг, тэдэнтэйгээ ойр байж бодлогоо ярьж өрсөлдөж гарч ирэхийг хэлнэ. Өөрийнхөө хөлийг ажиллуулчихаад хэрэв манайх ялахгүй бол та нар ажилгүй шүү гэх маягаар сүрдүүлж явдаг улс төр тун удахгүй дуусна. Энэ эрин үеийн эхлэл дээр нь бид, би зогсож байна. Ингэж л би хэлнэ дээ.
Ярилцсан сэтгүүлч Д.Даваадулам
“Байзнаарай. Хэдхэн хором” ярилцлагын булангаас
Сэтгэгдэл бичих (12)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [153.170.33.236] ・ 2020.07.01 Хариулах
mgl.doo bsan bol tanid sanlaa uguh bsan shvv gadaad bgaa hvmvvs sanal uguugvi n hvnii erh-g notstoi zurcgij bui hereg
Зочин [103.57.93.158] ・ 2020.06.29 Хариулах
manai toirog baigaagui ch gesen setgel zurheeree mash ih demjij bailaa. ih heregtei hun shuu.
Зочин [66.181.179.227] ・ 2020.06.28 Хариулах
23500 хүний итгэлийг үнэ цэнэтэйд тооцох сэтгэл хандлагыг харж сонсох сайхан байна. Гарцаагүй төрийн түшээ болох хүн гэж дэмжсэн, цаашид ч дэмжинэ. Ард түмнээс хоолыг нь булааж идэн ядуу байлгадаг нөхдүүд нь УИХд гарсан атал, ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллах зүтгэх хүмүүс УИХд гараагүй гэхээр их харамсаж байна. Дахиад 4 жил худалч, хулгайч, хуурамч, ард иргэдийнхээ амьдралыг сонирхдоггүй ЖДҮ мөнгө идэгсэдээр "удирдуулах уу"
Зочин [64.119.27.165] ・ 2020.06.27 Хариулах
Ene olon jil onts surch buh ouynaa zoriulj yvaa hundee ard tumen medleg chadvarig yaridag murtluu amidral deere bol oishoodgui yum bnaa.Ed zaluu nasan deere ni huchiig ni uzeh baisiimdaa ard tumen mini joohon hersuu baimaara bnaa
Зочин [110.35.26.201] ・ 2020.06.27 Хариулах
iim l humuus garah baisiin ene jiliin songuulid setgeld hursengui ee
Зочин [64.119.24.199] ・ 2020.06.27 Хариулах
УИХ-ын танхимаас биш ард түмнийхээ дунд шинэ үзэл тарих, шинэ соёл нэвтрүүлэх, өөрөөрөө үлгэрлэх боломжийг энэ удаагийн ялагдал танд өглөө. Та дараагийн сонгуульд дийлдэхгүй хүчин боллоо. Маш олон хүнд танигдлаа. Санал өгөөгүй нэгэн өгдөг байж гэж харамсаж байна. Итгэл алдалгүй хичээгээрэй. Олон залуусыг дагуулаарай
Зочин [103.57.93.205] ・ 2020.06.27 Хариулах
Яагаад ийм хүмүүсээ гаргадаггүй ард түмэн бэ?
Зочин [202.9.46.160] ・ 2020.06.27 Хариулах
Дүнг хараад нулимс гараад стгэлээр унаад байсан.Харин өглөө нь инээгээд лайв хийхийг нь хараад сэргэж гайгүй болсон. Балиар санаатай юмнууд луйвардсан юм шиг санагдаад байгаа. Хурдхан нарийн шалгаад зөв дүн гаргаасай.Энэ бол төр байгуулах хамгийн хариуцлагатхй чухал үе. Бид тайвширч бууж өгч болохгүй.
Зочин [39.7.55.56] ・ 2020.06.27 Хариулах
Yoy bur nulims garchihlaa Iim hun garaaguid uneheer gomdoltoi bna.Eh oron ard tumnii mini neg heseg ni munuuh l yaduu tarchig ajil orlogogui gaduuhagdaj orhigdson nuhtsuld 4jil boloh ni.Ta chadnaa.amjilt
Зочин [66.181.161.93] ・ 2020.06.27 Хариулах
Үнэхээр уих-д гарах ёстой байсан юм.гэхдээ ингээд орхихгүй байх гэж бодож байгаа.энэ удаа чадахгүй юамаа дараагийн удаа гарга гэдэгт итгэлтэй байна.Амжилт.Таныг их хуралд орж төрийн бодлогоор боловсролын салбарыг шинэчилээсэй гэж маш их хүсэж байна.
Зочин [203.91.115.55] ・ 2020.06.27 Хариулах
жаахан хичээсэн бол? Саранчимэг худла орос стадион додомдсон нэртэй гарлаа. Таныг гарч чадагүйд гол горойж хоол давахгүй шөнө ч унтахгүй бн.Та эгэл ардад урьд нь танигдах хэрэгтэй байжээ.
Зочин [139.5.219.69] ・ 2020.06.27 Хариулах
Маш мундаг хүн юм даа.
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Олны анхаарал татсан асуудлаар ХҮН-аас тодрууллаа
Б.Баясгалан ・ 03 сарын 25, 2021
Улс төр
ХҮН: НИТХ-д олонх болбол түгжрэлийг 50 хувь бууруулна, энэ бол хоосон амлалт биш
Б.Баясгалан ・ 10 сарын 06, 2020
Амьдрал
Хүн, араатан амьтны ижил тал
Г.Сайнзаяа ・ 02 сарын 12, 2019
Шинжлэх ухаан
Ангараг дээр хүмүүсийг буулгах тохиромжтой газрыг олжээ
Peak.mn ・ 12 сарын 17, 2019
Улс төр
Тэтгэврийн зээлийг тэглэх тухай ХҮН-ын байр суурь
Х.Оргил ・ 01 сарын 03, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.