"ПСР" өгөөд 72 цаг хэтэрсэн бол аймаг нь иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрхтэй

Б.Баясгалан
03 сарын 01, 2021

Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-ний 00:00 цагаас нээлээ. Хөдөлгөөн нээхтэй холбоотойгоор өмнө нь Шадар сайд С.Амарсайхан орон нутгийн удирдлагуудад бэлтгэлийг хангаж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгосон.

Хөдөлгөөнд оролцох иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо ПСР-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм. 

Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой. 

Хэрвээ ПСР-ын шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх нь нээлттэй.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.