Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Рамадан сар эхэлсэнтэй холбоотойгоор хэлэлцээгээ түр зогсоов | Peak News

Рамадан сар эхэлсэнтэй холбоотойгоор хэлэлцээгээ түр зогсоов

05 сарын 07, 2019

ДОХА. /RIA Novosti/. Лалын шашинтнуудын мацаг барьдаг Рамадан сар эхэлсэнтэй холбоотойгоор АНУ болон Афганистаны “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид Катарт хийж буй хэлэлцээгээ түр зогсоожээ. Энэ тухай Афганистаны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан эх сурвалж мэдээлсэн байна.

“Даваа гараг бол Рамадан сарын эхний өдөр учраас амралтын өдөр. Үүний дараа хэлэлцээ үргэлжилж хоёр гол асуудлыг хэлэлцэнэ” гэж эх сурвалж хэлжээ.

АНУ болон “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчдийн хийж буй хэлэлцээ Доха хотод тавдугаар сарын 1-нд сэргэснийг Катарын Гадаадын хэргийн яам урьд нь мэдээлсэн байна. Энэ удаад Америкийн цэргүүдийг Афганистанаас гаргах, тус улсын газар нутгийг бусад улсын эсрэг ашиглахаас урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг бууруулах, Афганистаны сөргөлдөгч талуудын хооронд яриа хэлэлцээг эхлүүлэх гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэх аж.  

Лалын шашинтнууд Рамадан сарын туршид өглөө эртлэн босож, сухур хэмээх өглөөний зоогоо идээд, тухайн өдрийн наран жаргатал ганц балга ус ч уулгvй мацаг барьдаг заншилтай. Энэ өдрүүдэд махан биеэ тэжээж, юм идэхээс илүүтэйгээр залбирал, уншлагаар оюунаа ундаалдаг аж. Хүн бүр дор бүрнээ сайн үйлс хийж, буяны замыг мөрдлөг болгох нь энэ сарын хамгийн гол заншил юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

лалын шашин рамадан сар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.