Р.Дагва: Нийслэлд эрх зүйн шинэтгэл хийх зайлшгүй шаардлага байна

Б.Баясгалан
03 сарын 06, 2019

Нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. 

Тус зөвлөгөөний үеэр НИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэлд маш олон тулгамдсан асуудлууд бий. Агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл гэх мэт. Үүн дотор нийслэлд эрх зүйн шинэтгэл хийх зайлшгүй том тулгамдсан асуудал байна. Цаашдаа Улаанбаатар хотын эрх зүйн орчныг таатай болгох, эрх зүйн орчныг шинэчлэх. 

Энэ шинэчлэл нь нийслэлийн иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн, төр хувийн хэвшлийн хамтран ажиллах боломж нөхцлийг бий болгосон байгаасай гэж би хүсэж байна. Үүний төлөө НИТХ хичээн ажиллах болно” хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

нитх р.дагва

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.