Реппер “50 Cent” хятад хүмүүсийг нутагт нь буцаахыг хүсчээ

Э.Мөнхтуяа
01 сарын 30, 2020

Реппер 50 Cent дэлхий дахиныг түгшээгээд буй үхлийн аюултай коронавирусийн талаарх сэтгэгдлээ Инстаграмдаа хуваалцсан байна. 

44 настай реппер оруулсан бичвэрээ устгасан ч ерөнхийлөгч Доналд Трампд хандан “send these mother f*****s back to China;” буюу “Тэднийг нутагт нь буцаа” хэмээн илт дургуйцсэн хандлагатай зурвас үлдээжээ. 

Уг зурвастаа АНУ-д коронавирусийн таван тохиолдол илэрсэн гэсэн  гарчигтай зургийг мөн сэтгэгдлийн хамт оруулсан аж. Мөн тэрээр хятад хоол идэхээс татгалзаж байгаагаа илэрхийлж улмаар хятад рестораны хоол идэхэд аюултай гэсэн санааг агуулсан сэтгэгдэл бичжээ. 


Эх сурвалж:nextshark.

Холбоотой сэдвүүд

коронавирус реппер

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.