Садулаев дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо

Peak.mn
09 сарын 23, 2019

НУР-СУЛТАН/РИА Новости/. Нур-Султан хотод болсон Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -97 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Абдулрашид Садулаев алтан медаль хүртжээ.

Шигшээ барилдаанд Садулаев Азербайжаны тамирчин Шариф Шарифовыг 4-0 онооны харьцаагаар ялжээ. “Токио-2020” олимпын эрхээ авсан тамирчин Садулаев ийнхүү дөрвөн удаагийн дэлхийн аварга болсон байна. 

Энэ төрөлд Умард Македоны тамирчин Магомедгажи Нуров болон АНУ-ын тамирчин Кайл Снайдер нар хүрэл медаль хүртжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.