"Сайхан бүсгүй" фэйсбүүк группийн бүсгүйчүүд нэгдэн цэцэрлэгийн өргөтгөл барьжээ

Х.Оргил
10 сарын 28, 2019

Сайхан бүсгүй фэйсбүүк группийн админ Б.Дэлгэрмаа фэйсбүүкийнхээ найзууд болон группийн гишүүдийнхээ хандиваар БЗД-ийн 24 хорооны 251-р цэцэрлэгийн өргөтгөлийг барьжээ.

Тус цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт өнөөдөр 9 цагаас болох юм байна. Энэхүү ажил нь "Сайхан Бүсгүй" группийн хэсэг гишүүдийн улсад барьж, тохижуулж өгж буй 3 дахь цэцэрлэгийн өргөтгөл аж.

Өмнө нь 50 сая төгрөгөөр Хан-Уул дүүргийн Яармагийн эцэст байдаг 73 дугаар цэцэрлэгт 110 мкв орчим талбайтай өргөтгөл барьж өгсөн билээ.

Холбоотой сэдвүүд

хандив цэцэрлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.