Х.Оргил
12 сарын 20, 2018
Дуурийн дуучин МУСТА Э.Анхбаяр Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн 2 төрөлд өрсөлдөж хоёуланд нь тэргүүн байрыг эзэлжээ.
Өнгөрсөн онд тэрбээр Унгарын нэрт дуучин дэлхийн номер нэг Турандот гэгддэг Ева Мартоны нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан. Мөн энэ оны есдүгээр сард Елена Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын “В” зэрэглэлийн XI уралдаанд амжилттай оролцож, хоёрдугаар байрын шагнал хүртсэн юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.