Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Сайн засаглал, өндөр чадавх бүхий санхүүгийн тогтвортой тогтолцоог хамтаараа батжуулан бэхжүүлж... | Peak News

Сайн засаглал, өндөр чадавх бүхий санхүүгийн тогтвортой тогтолцоог хамтаараа батжуулан бэхжүүлж чадна

Х.Оргил
07 сарын 10, 2018

Дэлхийд биднээс өөр ямар ч улс орон тэмдэглэдэггүй морьтон ардын цог золбоо, тал нутгийн яруу гайхамшгийг илтгэн харуулдаг Үндэсний их баяр наадам эхэллээ. Бяр хүч, цэц хурдаа сорьж, хүмүүний баяр баясгалан, хүүхдийн хөөр хөгжөөн, хүлэг морьдын хиймориор уудам цэлгэр Монголын тал нутаг эгшиглэн шуранхайлж байна. Нар, хур тэгшрэн жигдэрсэн долдугаар сарын цэнхэр тэнгэр асрын дор их цэнгэлийг үүсгэн баярлаж буй наадамчин олондоо эгэлгүй ганц, эгнэшгүй их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Санхүүгийн зохицуулах хороо монгол зондоо өгөөжтэй, малчин түмэндээ хүртээмжтэй, хөгжил дэвшлийн алхаанд тогтвортой, өндөр чадвартай зах зээлийг төлөвшүүлэн цогцлоохын төлөө үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны салбарын бизнес эрхлэгчид, харилцагч үйлчлүүлэгч олонтойгоо санаа зорилго, гар сэтгэлээ нийтгэн ажиллаж, өдөр өдрөөр ахин дэвшиж, өөдлөн урагшилж байна. Олсон ололт, хүрсэн амжилтаа улам бататгаж, монгол айл бүхний гал голомтыг санхүүгийн өгөөж, хишгээр тэгш бадраан, монгол хүн бүхнийг мөрөөдөл хүслээ биелүүлэхэд нь дэм болох хүртээмжтэй, улс орны хөгжил цэцэглэлтийн нөхцлийг хангах хүрэлцээтэй, сайн засаглал, өндөр чадавх бүхий санхүүгийн тогтвортой тогтолцоог хамтаараа батжуулан бэхжүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Дээдсээс өвлөсөн их цэнгэл баяртаа дэлхийг шагшуулан, сайхан наадаарай!

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.