Б.Баясгалан
02 сарын 06, 2020
Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаарх мэдээллийг танилцуулав.
Энэ үеэр зөвлөлийн гишүүдийн зүгээс төлөвлөгөөт ажлын хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн, тайлан мэдээг дутуу өгч хариуцлагагүй хандсан зарим нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцдог болох талаар санал хэллээ.
Төгсгөлд нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Зарим нутгийн захиргааны удирдлагууд хэт их хэлбэр хөөж, ёс төдий ажлыг хийхээ болих хэрэгтэй. Улсын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд нутгийн захиргааны удирдлагуудын санаачилга дутаж байна. Тиймээс онц байдал зарласан үед гадаад, дотоодод аялж амарч байгаа дарга нараас эхлээд ажилтан албан хаагчдад хариуцлага тооцохыг Засаг даргын Тамгын газрын дарга анхаар” гэв.
Мөн хорио цээрийн дэглэм тогтоосон үед багш нар уртасгасан цагаар ажиллаж байгааг таслан зогсоохыг Боловсролын газар, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг Захирагчийн ажлын алба, хүүхэд залуучуудад теле хичээл орж байх үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг таниулах, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөхгүй байх бүх талын ажлыг зохион байгуулахыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт тус тус үүрэг болголоо.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [182.160.2.177] ・ 2020.02.06 Хариулах
Stesterlegiin erhlegch nar gej huvalz shig tomrood l heden muu bagsh ajilchdaa daramtaldag. Ar ger ur huuhdiig ni ul haihrah dam huchirhiileld urtuuldeg ene baidal bol tugeemel shu de. Gaihaad l bdg um. Stesterleg deere huuhdiin erh yariad l bdg baij ajilchdiinhaa ur huuhdiin erhiig buduulegeer zurchigch ni bol erhlegch avgai nar mun shu de. Stesterleguudeer yavj bagsh ajilchidyai uulzaad, asuulga avaad uz. Ene dald helberiin daramt, huchirhiileliig yam, hariya baiguullaguud ni anhaarmaar baigaa shu.