С.Амарсайхан усан оргилуур байгуулах ажлаа Т.Ганболдод шилжүүлэв

Х.Оргил
04 сарын 06, 2020

Сүхбаатарын талбайн өмнөх ногоон байгууламжийг өөрчлөн усан оргилууртай болгох төсөл багагүй хэл ам дагуулаад буй. Хотын захирагч С.Амарсайхан энэхүү төслөө өмөөрч "Дайрах тусам энэхүү ажлыг заавал хийнэ" хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл “Алтан дорнод Монгол” группийн ерөнхий захирал Т.Ганболд уг асуудал дээр "Иргэд дэмжихгүй юмыг логикгүй тайлбарлаад зүтгүүлэхээ боль! МЭР юм бол Улаанбаатарын уугуул индианчуудын үгийг сонсож хүндэтгэ!! Жорлонд шугам татаж шинэчлэх,цэвэрлэгээ, тохижилтыг би даагаад иргэдтэй хийе! Тэр 3,2 тэрбумаар маш  яаралтай эмнэлэг барь" хэмээн жиргэсэн юм.

Хариуд нь хотын мээр "Хот тохижилтын 700 ажилтан 3.2 тэрбум тѳгрѳгийн ѳртѳгтэйгээр хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх Сүхбаатарын талбайн цэцэрлэгийн иж бүрэн тохижилтыг хувийн зардлаараа хийх ажил хэрэгч, бүтээлч санал тавьсан Алтан дорнод ХХК компаний захирал, их хотын иргэн Ганболд танд баярлалаа. Нийслэлийн удирдлагууд бид таны саналыг хүлээж авч байгааг танд уламжилья" хэмээн бичжээ.


Холбоотой сэдвүүд

с.амарсайхан т.ганболд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.