Санкт-Петербургийн метроны буудал дээр хүүхэд мэндэлжээ

peak.mn
09 сарын 24, 2018

Өчигдөр Санкт-Петербург хотын “Технологический институт" гэдэг нэртэй метроны буудал дээр хүүхэд төржээ.

Бүсгүйд метроны буудлын ажилтнууд тусламж үзүүлсэн бөгөөд 13:45 цагт эрэгтэй хүүхэд мэндэлсэн байна. Одоогоор эх, хүү хоёр эмнэлэгт байгаа бөгөөд тэдний биеийн байдал сайн байгаа гэнэ.  

“Энэ нь хагас зуун жилээс ч илүү хугацаанд гарсан анхны тохиолдол болж байна” гэж хотын нэгэн хүн ярьсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

метро санкт-петербург

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.