Сансрын хүчин байгуулах шийдвэрийг нь элэглэн шоолжээ

peak.mn
08 сарын 13, 2018

Сансрын хүчин байгуулах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг шоглож байгаагаа Америкийн жүжигчин Жим Керри “Твиттер” хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.  
 
ОХУ, БНХАУ зэрэг хүчирхэг орны дунд сансар судлалын салбар дахь өрсөлдөөн эрчимжиж байна. Сансар судлалын салбарт АНУ-ын оролцоо хангалтгүй байгаа бөгөөд цаашид энэ салбарт АНУ давамгайлах шаардлагатай гэж Д.Трамп мэдэгдэж байсан юм. Үүнтэй холбоотойгоор 2020 он гэхэд сансрын хүчин байгуулахаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс мэдэгдсэн билээ.
 
Нэрт жүжигчин Ж.Керригийн жиргээ нь “Ерөнхийлөгчийн тань нэр хүнд шалдаа буусан уу? Сансрын хүчнийг дуудаарай! Мунхаглалын уудам руу урагшаа!” гэсэн утга агуулсан байжээ. Сүүлийн өгүүлбэр нь “Тоглоомын түүх”  хүүхэлдэйн кинонд гардаг хэлц үг юм. Тус хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар, сансрын хамгаалагч Базз Лайтер “Хязгааргүйн уудам руу урагшаа!” гэж хэлдэг юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг


Холбоотой сэдвүүд

дональд трамп жим керри

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.