Сар шинийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ

Х.Оргил
02 сарын 04, 2019

Билгийн тооллын 17-р жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн барилдааны улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүчээ сорин барилдаж улсын арслан Р.Пүрэвдагва анх удаа түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ.

Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, С.Мөнхбат нар манлайлан Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нарын улс, аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглосноос:

Шөвгийн дөрөвт:

  • Монгол Улсын аварга Н.Батсуурь

  • Монгол Улсын аварга С.Мөнхбат

  • Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва

  • Монгол Улсын арслан Ц.Содномдорж нар тунасан юм.

Бөхийн барилдаан дуусмагц Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга их шөвгийн дөрвөн бөхөд “Бахархал”, мөнгөн шагнал гардууллаа.

Холбоотой сэдвүүд

р.пүрэвдагва ц.содномдорж

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.