Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Шар тосоор сэтгэцийн эмгэгийг анагаахад үр дүнтэйг судалгаагаар тогтоожээ | Peak News

Шар тосоор сэтгэцийн эмгэгийг анагаахад үр дүнтэйг судалгаагаар тогтоожээ

Б.Номин
11 сарын 13, 2025

Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн Зүү төөнө заслын тэнхмийн багш, анагаах ухааны доктор У.Номин-Эрдэнэ “Стрессийн шалтгаант эмгэгийн үед шар тос хэрэглэх боломж” болон “Зүү эмчилгээний үр дүн” сэдвээр судалгааны ажил хийжээ. 

Тэрбээр, ЮНЕСКО-ийн “Торгоны зам” залуу судлаачдын тэтгэлэг 2021-ийн дэлхийн хэмжээний 12 судлаачийн нэгээр шалгарч энэхүү төсөлт ажлыг хэрэгжүүлсэн байна. Ингээд Пакистан, Энэтхэг, Киргик, Казахстан зэрэг орны эрдэмтэдтэй хамтран торгоны зам дагуух нүүдэлчин соёлтой улс орнуудаас шар тосны 11 дээжийг цуглуулан физик, химийн бүрэлдэхүүн болон дотор нь агуулагдах эрдэс, минерал, витаминуудыг тодорхойлсон байна. 

“Шар тосыг монголчууд эртнээс хийг дарах, оюуныг хурц байлгах, урт наслуулах зэрэг үйлчилгээтэй гэж үздэг байсан бөгөөд удаан жилд хадгалсан шар тосыг стрессийн шалтгаант буюу сэтгэцийн өвчнүүдэд хэрэглэж байсан түүхтэй. Үүнийг тодруулах зорилгоор лабораторын багажин шинжилгээний аргаар ХБНГУ-ын лабораторид шинжлүүлсэн. Ингэснээр манай сарлагийн шар тосонд их хэмжээний витамин, эрдсүүд тодорхойлогдсон. Дөрвөн жил болон арван жил хадгалсан үхрийн шар тосны дээжийг шинжилгээнд өгөхөд, стресс, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, хоёр талт эмгэгийн үед дутагдаж байдаг тосны хүчлийн бүрдлүүд илүү тодорхойлогдсон.

Бэлчээрийн гаралтай шар тосны ялгаа ихээхэн гарч ирсэн. Нууц нь бэлчээрийн өвс ургамлаас гаралтай эрдэс минерал” хэмээн доктор У.Номин-Эрдэнэ ярилаа.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.