Сарны хөрсний дээжийг авчирсан Чан Э-5 Өвөр Монголын Дөрвөд хошуунд газардлаа

Х.Оргил
12 сарын 18, 2020

Чан Э-5 сансрын төхөөрөмж сарны хөрсний дээжийг авч буцан эргэж, 12 дугаар сарын 17-ны 01 цаг 59 минутад ӨМӨЗО-ны Дөрвөд хошуунд газардсан байна.

Чан Э-5 сансрын төхөөрөмж сарны хөрсний дээжийг амжилттай авч эх дэлхийдээ эргэн  ирсэнд Бээжингийн сансрын нислэгийн удирдлагын төвийн  Чан Э-5  нислэгийн удирдлагын газрын ахуй талбайд бөөн баяраар бялхаж, хүмүүс уухайлж, бие биедээ баяр хүргэжээ.

Чан Э-5 сансрын төхөөрөмж үүрэгт ажлаа бүрэн дүүрэн биелүүлсэн гэж Хятадын саран бөмбөрцөгт тандалт хийх төслийн ерөнхий командлагч, Хятадын сансрын үндэсний газрын дарга Жан Кэжянь зарласан байна.

23 өдрийн хугацаанд Чан Э-5 сансрын төхөөрөмж дэлхийн тойрог замд шилжих, саранд амжилттай ойртох, сарны тойрог замд орох, автоматаар дээж авах зэрэг олон давааг туулж  сарны хөрсний дээжийг эх дэлхийд амжилттай авчирсан юм.

Холбоотой сэдвүүд

сансар сар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.