С.Батболд, Д.Хаянхярваа нарыг МАН-ын Удирдах зөвлөлөөс хасжээ

Б.Баясгалан
12 сарын 20, 2018

Өчигдөр 11.40 цагт эхэлсэн МАН-ын Бага хурал үүрийн 4 цаг хүртэл үргэлжилжээ.

Тус хурлаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг даргын ажлаа өгөөд буй С.Батболд нарыг ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор намын Удирдах зөвлөлөөс гишүүнээс хасжээ. Тэдний орон тоонд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг оруулсан байна.

Бага хурал өчигдөр 21.00 цагийн үед завсарлаж, УИХ-ын даргатай холбоотой асуудлаар Удирдах зөвлөл хуралдсан. Удирдах зөвлөлийн хурал дээр УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өг гэжээ. Мөн намын дарга У.Хүрэлсүх "Та ажлаа өг, би ч бас өгье" гэсэн саналыг тавихад УИХ-ын дарга боломжгүй гэж хариулсан байна. Үүний дараагаар Удирдах зөвлөл УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр огцрох нь зүтэй гэсэн тогтоол гаргаж, Бага хуралд оруулан гишүүдээс санал хураалт авчээ.

Ингэснээр Бага хуралд оролцсон гишүүдийн 95 хувь нь УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр огцрох нь зүйтэй гэж үзэж, Удирдах зөвлөлийн тогтоолыг баталсан байна.

Бага хурлын талаар өнөөдөр 12.00 цагт МАН мэдээлэл хийхээр зарлажээ.

Холбоотой сэдвүүд

бага хурал ман

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.