СЕХ-ноос санал хураалтын ирцийг 12:30, 17:30, 22:30 цагт нийтэд мэдээлнэ

Х.Оргил
06 сарын 24, 2020

Монгол Улсын түүхэнд 8 дахь удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын ирцийн мэдээллийг 12:30, 17:30, 22:30 цагт нийтэд мэдээлнэ гэсэн юм. 

Улсын хэмжээнд 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад 2,000,624 иргэн байна. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.7-д заасны дагуу “Түр хасав” тэмдэглээтэй 130,747 сонгогч бүртгэгдээд байна.

Холбоотой сэдвүүд

сех сонгууль2020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.