Сэлэнгэ аймгийн Мандал суманд мялзан өвчин гарч хөл хорио тогтоолоо

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гахайн мялзан өвчний вирусын халдвар энэ сарын 16-ны өдөр илэрсэн байна. Иймээс тус сумын онцгой байдлын комисс бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. 

Арга хэмжээний хүрээнд мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх болон тархалтыг зогсоох үүднээс гахай тэжээдэг 100 өрхийг хязгаарлалтын дэглэмд шилжүүлж,14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоожээ.

Мөн гахайн аж ахуй эрхлэгчдэд цалинтай чөлөө олгосон байна.

Холбоотой сэдвүүд

гахайн мялзан мялзан сэлэнгэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.