Селфидэх гэж байгаад хоёр хүн амиа алджээ

peak.mn
10 сарын 23, 2018

Мексикийн Чинипас хотод хоёр бүсгүй селфидэх гэж байгаад амиа алдсан эмгэнэлт явдал гарчээ.  

Бүсгүйчүүд орон нутгийн нисэх онгоцны буудлын ойролцоох морин уралдааныг үзэхээр хотод ирсэн байна. Арга хэмжээний дараа тэд селфидэхээр нисэх онгоцны хөөрөх буух зурвас руу гарчээ. Буулт хийж байсан нисэх онгоцны далавчинд цохигдсон хоёр бүсгүй газар дээрээ нас баржээ. Ойр хавийн дуу чимээнээс үүдэн ойртон ирж байсан нисэх онгоцны дуу чимээг сонсоогүй бололтой гэж "Риа Новости" агентлаг мэдээлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг 

Холбоотой сэдвүүд

мексик селфи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.