Цэдэнбалын Цэрэндолгор
11 сарын 13, 2017
Өнгөрсөн амралтын өдрүүдэд сэлэм эргүүлж зодолдсон залуусыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Тэд мөрийтэй тоглоомоос болж маргалдсан гэсэн мэдээлэл байна. Баттай бус эх сурвалжийн мэдээгээр бол орчин цагийн "сэлэмтэй баатар" маань НИТХ дахь МАН бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт ажээ.
Муу юм ихэдвэл инээдэм гэгчээр сэлэм эргүүлж зодолдсон залуусыг сошиалд шоолж, даапаалсан үгс нэлээд хүчтэй өрнөв. Тухайлбал бааранд орох гэж байгаа бол бамбайгаа мартав, хамгаалалтын алба бамбай олж авцгаа хэмээн жиргэжээ.
Ингээд сэлэм тойрсон сэдвээр бичсэн жиргээг онцоллоо.
Удахгүй жад, нум сумаар байлдах нь дээ монголчууд https://t.co/SlKkp0gk0q
— АртгаА (@artanyan) November 13, 2017
НИТХ дахь МАН бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт хамгаалалтын албаны залуустайгээ сэлэм барьж БААР луу дайрав...#ТӨР - #МАН pic.twitter.com/YU2qB7DAQz
— ШарХүүхэд-Yellow Kid (@KidYellows) November 13, 2017
Сэлэм бариад явжээдэг болж дээ. Одоо бамбай олж авцгаа, хамгаалалтын албаныхан ... :-p https://t.co/dOYm3BaqDT
— Turbat (@turbatn) November 13, 2017
Гэхдээ монгол залуучууд үнэхээр зоригтой юмаа. Сэлэмтэй хүн гараад ирж байхад айсан нэг хүн алга бн лээ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.