Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

С.Эрдэнэ: Улс төрийн зорилгоор, захиалгаар АН-ыг самрах гэсэн хүмүүст боломж олдохгүй гэдгийг хэлье | Peak News

С.Эрдэнэ: Улс төрийн зорилгоор, захиалгаар АН-ыг самрах гэсэн хүмүүст боломж олдохгүй гэдгийг хэлье

Х.Оргил
07 сарын 06, 2020

УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

С.Эрдэнэ:

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль явагдаж дууслаа. Сонгогдсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Гэхдээ 2020 оны энэ удаагийн сонгуулийн будлиан маргаан дуусаагүй. Сонгуулийн үеэр явагдсан тэдгээр хууль бус ажиллагааг улс төрийн намууд хамтран шалгуулахаар ажиллаж байна. Бид нийгмийн хариуцлагатай хүчний хувьд асуудалтай хүлээцтэй хандаж байгаа.

Өнөөдөр Ардчилсан нам Үндсэн эрхийнхээ хүрээнд намын их хурлыг хуралдуулах ёстой. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн албан ёсны тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор дарааагийн нөхцөл байдал бол шинэ намын даргыг сонгох, шинэ намын даргын дотоод сонгуулиараа явуулах ёстой байна. Намын даргад дэвших хүмүүсийн бүртгэлийн ажиллагаа энэ сарын 6-8-ны хооронд явуулна. Бид намд хамааралгүй, дүрмийн бус үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй.  Сүүлийн үед АН-ын дотоод үйл ажиллагаанд оролцох гэж оролдож, дотоод эв нэгдлийг бусниулах гэж оролдож байгаа.  АН-ын удирдлагыг дүрмийн бус аргаар авах гэж улайрсан аливаа этгээдүүдэд хатуу сануулж хэлэхэд тийм боломж байхгүй гэдгийг хэлье.

Ардчилсан намын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох сонирхолтой хүмүүст, самрах гэсэн хүмүүст бид боломж олгохгүй.

Намайг АН-ын удирдлагаасаа буухгүй байгаа юм шиг, ажлаа өгөхгүй гэсэн юм шиг ойлголтыг нийгэмд өгөх гэж байна. Энэ явуургүй ажиллагаа явахгүй ээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.