СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Чат, цахим хэтэвч нэрийн дор зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэх нь нэмэгджээ

Х.Оргил
01 сарын 03, 2020

Сүүлийн үед нэр бүхий байгууллагууд чат, цахим хэтэвч нэрийн дор виртуал данс гэсэн ташаа тайлбар хийн, харилцагчаас мөнгө татан төвлөрүүлж шилжүүлэх, бараа үйлчилгээний төлбөр төлөх, картын мэдээлэл цуглуулах, хадгалах зэргээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа аж. Иймээс Монголбанкнаас зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн мэдээллийг https://mongolbank.mn цахим хуудасны Төлбөрийн систем цэсэнд байршуулан тогтмол шинэчилж, олон нийтийг мэдээллээр ханган ажиллаж байгааг санууллаа.

Зөвшөөрөлтэй байгууллагуудыг эндээс харна уу

Холбоотой сэдвүүд

монголбанк цахим карт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.