Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Сэтгэлзүйн эрүүл мэндийн анхны тусламжийн стандарт хөтөлбөрийг нутагшуулахад бэлэн боллоо | Peak News

Сэтгэлзүйн эрүүл мэндийн анхны тусламжийн стандарт хөтөлбөрийг нутагшуулахад бэлэн боллоо

Хүдэрчулууны Хулан
12 сарын 13, 2025


MHFA Mongolia төслөөс хэрэгжүүлж буй Сэтгэлзүйн эрүүл мэндийн анхны тусламж (MHFA) хөтөлбөрийн хэрэгжүүлэгчид өчигдөр хуралдаж, хөтөлбөрийн суурь бүтэц, хичээлийн агуулгыг батлах баярын уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн дэмжиж буй бөгөөд хөтөлбөрийг Монголын нөхцөл, соёлд нийцүүлэх эхний үе шат амжилттай урагшилж байна.

Уулзалтад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн (АШУҮИС) Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш, судлаачид болон холбогдох мэргэжилтнүүд оролцож, 12 цагийн үндсэн стандарт хөтөлбөрийг монгол хүний сэтгэлзүйн онцлогт нийцүүлэн нутагшуулах боломж, арга зүйг хэлэлцэв. Ингэснээр оролцогчид нэг оройг хамтдаа ажиллан, санал нэгдэлд хүрлээ.



Хөтөлбөрийн хүрээнд 2026 он гарахаас өмнө анхны туршилтын сургалтыг зохион байгуулж, үр дүнг үнэлсний дараа 2026 оноос эхлэн олон нийт, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зориулсан 12 цагийн стандарт сургалтыг бүрэн хэрэгжүүлэхэд бэлэн болохоор төлөвлөж байна.

Сэтгэлзүйн эрүүл мэндийн анхны тусламжийн хөтөлбөрийг нутагшуулах чиглэлд хамтын ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна. Эхний хоёр жилд бэлтгэл ажлыг хангаж, Монгол Улс уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн чадамжтайг нотлон, лиценз авах өргөдлийн шатанд ажилласан юм. Улмаар 2025 оны гуравдугаар сарын 20-нд албан ёсоор лицензээ авсан.

Лиценз авснаас хойших чухал үйл явдал нь 2025 оны аравдугаар сард Австрали Улсаас мэргэжилтнүүдийг уриан, менторшип хөтөлбөрийг зохион байгуулсан явдал байв. Энэхүү арга хэмжээний хүрээнд хөтөлбөрийг Монголын нөхцөлд нутагшуулах аргачлалын талаар техникийн зөвлөмж авч, ирээдүйн сургагч багш нарын багаа бүрдүүлсэн бөгөөд аравдугаар сарын 6-нд албан ёсоор ажлаа эхлүүлсэн.

Үүнээс хойш хоёр сарын хугацаанд менторшипийн хүрээнд Монгол Улсын онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургагч багш нарыг бэлтгэх ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Ингэснээр 2025 оны төгсгөлд анхны төгсөлтийн сургалтыг зохион байгуулах бүрэн боломж бүрдээд байна.


Цаашид АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимтэй хамтран ажиллаж, сэтгэлзүйн эрүүл мэндийн анхны тусламжийн хөтөлбөрийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэлийн судалгаа, шинжилгээ хийх зорилгоор санамж бичгийг мөн өчигдөр байгууллаа.


Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.