Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/ түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулж байгаа Монгол Улсын Их сургууль /МУИС/, Худалдаа Үйлдвэрлэлийн их сургууль /ХҮИС/, Ховд, Дорнод зэрэг их сургуулийн болон зарим ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулахаар зар түгээгээд байна. Нийт 28 удирдах албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалт зарласны дотор их, дээд сургууль, ЕБС-ийн захирлаас гадна хэд хэдэн музей, сан, театрын дарга, захирлын сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17.30- цагт нээлттэйгээр зарлаад байна. Өөрөөр хэлбэл нийтэд нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад шаардлага хангасан хүн бүр өрсөлдөх боломжтой юм. Тухайлбал:
- Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн захирал
- Нийслэлийн 186 дугаар тусгай цэцэрлэгийн эрхлэгч
- Боловсролын зээлийн сангийн гүйцэтгэх захирал
- Боловсролын Үнэлгээний төвийн захирал
- Дорнод их сургуулийн захирал
- Дэлхийн өв-Орхоны хөндийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дарга
- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирал
- Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Мэргэд” цогцолбор сургуулийн захирал
- Увс аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Шинэ-Ирээдүй” цогцолбор сургуулийн захирал
- Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн захирал
- Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн захирал
- Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 71 дүгээр сургуулийн захирал
- Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургуулийн захирал
- Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 142 дугаар сургуулийн захирал
- Монголын уран зургийн галерейн захирал
- Монгол Улсын Их сургуулийн захирал
- Монгол Улсын Консерваторийн захирал
- Театрын музейн захирал
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал
- Улсын хүүхэлдэйн театрын захирал
- Үндэсний номын сангийн захирал
- Хархорум музейн захирал
- Ховд их сургуулийн захирал
- Хөшөө цайдам музейн захирал
- Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн захирал
- “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн гүйцэтгэх захирал
- Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлажээ.
Сонгон шалгаруулалт 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт эхэлнэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.