Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Шаглаж зарах гэж 17,700 ширхэг гар ариутгагч нөөцлөн аваад 'шатжээ' | Peak News

Шаглаж зарах гэж 17,700 ширхэг гар ариутгагч нөөцлөн аваад "шатжээ"

Х.Оргил
03 сарын 15, 2020

АНУ-д коронавирусийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгдсэн өдрийн маргааш нь ах дүү Ноах, Колвин нар дэлгүүр орж гар ариутгагч бөөндөхөөр явжээ.

Тэд Тенессей мужийн Чатталууга хотын Walmart-ээс эхлээд бүхий л дэлгүүрээр орж гар ариутгагчийн лангууг хоосолсон байна. Дараагийн гурван өдөрт тэд мөн 1300 милл газар явж мянга мянган гар ариутгагч шингэн, бактерийн эсрэг нойтон салфетка цуглуулав.

Тэд энэ бүхнээ хамгийн том онлайн худалдааны сайт Amazon-д зарж эхэлжээ. Эхний удаад 300 ширхэг гар ариутгагчийг 8-70 долларын хооронд зарсан байна. Энэ нь авсан үнээ хэд дахин нугалсан үнийн дүн юм.  Тэдэнд энэ амар олсон мөнгө байсан бол бусдад цар тахлаас ашиг хонжоо хайсан үйлдэл байв.

Дараагийн өдөр нь Amazon хэдэн мянган энэ төрлийн заруудыг устгах нь тэр. Мөн дараа дахин үнэ өсгөх оролдлого хийвэл хаягийг нь хаахаа мэдэгдсэн байна. Тун удалгүй EBay Америк даяар гарын ариутгагчийг зарахыг хориглов. Энэ бол иргэдийн хэрэгцээнд тулгуурлаж шударга бусаар ашиг олохыг хориглосон шийдвэр байлаа.

Өнөөдөр сая америкчууд гар ариутгагчийн эрэлд хатаад байна. Гэвч эдгээр залуус 17,700 гар ариутгагчаа яахаа ч мэдэхгүй сууж байна гэж https://www.yahoo.com/ мэдээлжээ. Колвин бол гарын ариутгагч бодис болон амны хаалт нөөцөлсөн олон хүний нэг аж.

Холбоотой сэдвүүд

гар ариутгагч коронавирус

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.