Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Шалган бүртгэх товчоодод мэргэжлийн байгууллагууд 24 цагаар ажиллана | Peak News

Шалган бүртгэх товчоодод мэргэжлийн байгууллагууд 24 цагаар ажиллана

Б.Баясгалан
07 сарын 17, 2018

Орон нутагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин Улаанбаатар хотод тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гарчээ. 

Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн “Городок”, “4 дүгээр зөрлөг”, Сонгинохайрхан дүүргийн “Шар хөтөл”, Баруун турууны авто тээврийн шалган бүртгэх товчоодод 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрүүдэд дүүргийн мэргэжлийн байгууллагуудыг 24 цагаар ажиллуулахаар томиллоо. 

Томилгоот албадууд ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэг ажиллуулах юм. Мөн Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 08 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан “Мал сүргийг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулан, хүн, малын зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөнт хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Холбоотой сэдвүүд

нийслэл шүлхий

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.