Шангри-Лагийн уулзвараар хойноос зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглолоо

Б.Баясгалан
05 сарын 06, 2020

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Олимпийн гүүр шинээр ашиглалтад орсноор Олимпийн гудамж хойноос урагш чиглэсэн хөдөлгөөний эрчим нэмэгдэж Энхтайваны өргөн чөлөөнд ачаалал өгч хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. 

Үүнтэй холбогдуулан Шангри-Ла буюу Японы ЭСЯ-ны уулзварт хойноос зүүн гар тийш буюу Элчингийн гудамжруу эргэхийг хориглож, чиглэлийг өөрчиллөө.

Иймд иргэд та бүхэн Элчингийн гудамж руу нэвтрэхийн тулд Буянгийн зам, Зоригийн зам зэргийг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Холбоотой сэдвүүд

зам тца шангри-ла

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.