Х.Оргил
12 сарын 03, 2017
"Шарк танк"-ийн өнөөдрийн нэвтрүүлэгт "Үндсэн үнийн дэлгүүр"-ийн төсөл 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татаж чадлаа. Тус төслийн гол зорилго нь үйлдвэрлэгчийн үнээр хэрэглэгчийн гарт нэмэгдэлгүй хүргэх байсан юм. Үйлдвэрлэлийн салбарт хүч сорьдог "Гачуурт"-ийн Б.Чинбат, "Өгөөж"-ийн Түмэнгэрэл хамтран Б.Ойдовын саналыг дэмжлээ. Хэрэглэгчийн гарт очих хүртлээ хэд дахин нэмүү өртөг шингээдэг супермаркетийн арга барилыг халах "Үндсэн үнийн дэлгүүр"-ийн төсөл дэмжигдсэн даруйдаа нийгмийн сүлжээнд дэмжлэг хүртэж эхлэв. Зарим хэрэглэгчид түүнийг дэмжихээ илэрхийлсэн бол үйлдвэрлэгчид түүнд урмын үгс, хамтран ажиллах санал илгээсэн байна. Харин зарим нэг нь хоёр тэрбумын барилгатай үл хөдлөхтэй дэлгүүрээ 100-хан сая төгрөгт 40 хувиар үнэлсэнд таатай хандсангүй. Ингээд уг төслийн санаачлагч Б.Ойдовт хандсан онцлох жиргээг доор орууллаа.
2 тэрбумын барилга-үл хөдлөхтэй дэлгүүр 40% аа 100-хан саяар өгчлөө гэж үү #ШаркТанк
— Tuba (@Tuba_gt) December 3, 2017
Үйлдвэрлэгчийн үнээр хэрэглэгчийн гарт! Үнэхээр зөв санаа #шарктанк Амжилт хүсье @Oidov_B андаа pic.twitter.com/m4DKiFhq18
— Л.ТЭМҮҮЖИН (@ltemuujin) December 3, 2017
"АРВИ" үндсэн үнийн дэлгүүрийн бизнест Түмэнгэрэл шаркын хамт хөрөнгө оруулах болсондоо баяртай байна. Үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр ямар ч нэмэгдэл үнэгүй очих боломж нээгдэж байна. Та бүхэн өргөнөөр үйлчлүүлээрэй. Арвилан хэмнэж, арвижуулан өсгөе! pic.twitter.com/U26TLQbC0X
— Л.Чинбат (@lchinbat) December 3, 2017
Өглөө үүдэнд шинэ сүү талх авчирч өгдөг үйлчилгээ байвал би лав сараар нь төлөөд үйлчлүүлнэ #шарктанк
— Чебурашка (@cheburashka1545) December 3, 2017
Үндсэн үнийн дэлгүүр энэ залууг дэмжиж байна шууд гишүүн болно оо! ЭЗ хүнд үед ард түмэнд өгөөжтэй сайхан санаа #ШаркТанк
— zorigoo (@ZorigooMGL) December 3, 2017
одоо гацуурт,шинэ үйлдвэрийн үнээр борлуулалт хийдэг дэлгүүрийг л дэмжиж авч бай таануус,НОМИН, Миний дэлгүүр, САНСАР гэхмэт сүлжээг ухаан суулгах 10% н маржинд аваачих цаг нь болсон тэд шинэчлэгдэх цаг болсон
— Монгол САМЖ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.