Ш.Батхүү гомдлоосоо татгалзжээ

Х.Оргил
10 сарын 07, 2019

Улсын Дээд шүүх өнөөдөр Ш.Батхүү нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан билээ. Гэвч Ш.Батхүү өнгөрсөн баасан гаригт гомдлоосоо татгалзсан тул хэргийг хянан хэлэлцсэнгүй.

Шүүхийн шийдвэр:

Улсын Дээд шүүхэд Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн яллагдагч Ш.Батхүү нь гомдол гаргаж,  2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүгчид хуваарилсан байна. Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан болно.

Гэтэл яллагдагч Ш.Батхүү нь  2019 оны 10 дугаар сарын 4-ний баасан гаригт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлт ирүүлсэн тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.5, 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэх үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Гомдол гаргагч гомдлоосоо татгалзсан тохиолдолд хуульд заасны дагуу шүүх хэргийг хэлэлцэх боломжгүй юм.


Холбоотой сэдвүүд

ш.батхүү эрдэнэт49

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.