Б.Баясгалан
05 сарын 26, 2020
Европын Комиссоос Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ. Дараах иргэд энэхүү хязгаарлалтаас чөлөөлөгдөх аж.
- Европын Холбооны гишүүн орон, Шенгений бүсийн улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд;
- Урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны иргэд;
- Европын Холбооны бусад хууль тогтоомжийн дагуу тус бүс нутагт оршин суух зөвшөөрөлтэй иргэн;
Түүнчлэн ажлын зайлшгүй шаардлага болон хүндэтгэн үзэх шалтгаантай дараах иргэдийг мөн адил хязгаарлалтаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Үүнд:
- Эрүүл мэндийн салбарын ажилтан, судлаач, өндөр настан, түүний асран хамгаалагч;
- Хилийн боомтын албан хаагч;
- Шаардлагатай тохиолдолд бараа тээвэрлэж буй болон бусад тээврийн ажилтан, тус тус багтана.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.