Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа | Peak News

Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Х.Оргил
12 сарын 06, 2017

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/605 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан Нийслэлийн Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус захирамжийн дагуу улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах юм.

Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ даргалж гишүүдээр нь Мэдээллийн технологийн газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар зэрэг нийслэлийн харьяа агентлагууд оролцлоо.

Мэдээлэл технологийн газраас төслийн хүрээнд хэрэгжиж байгаа open.ulaabaatar.mn системд хийгдсэн тендерийн үйл ажиллагааны процессийг кодолж дуусгасан, програмд өгөгдөл оруулж туршилт хийх ажлын шатандаа явж байгаа талаар танилцуулсан юм. Мөн уг төсөл арга хэмжээний явцыг тооцох аргачлал, системээс ямар төрлийн тайлан авах, системийн ARCGIS map дээр хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын байршлыг ямар байгууллага оруулах, системийн иргэдээс санал авах хэсэгт хэн хариу өгөх гэх мэт зүйл дээр ажлын хэсэг санал солилцож зарим нэгэн журмыг тодорхой тусгахаар боллоо гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

шилэн тендер мэдээллийн сан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.