Б.Баясгалан
03 сарын 11, 2020
Шинэ коронавируст халдвар, тус вирус хэрхэн халдварладаг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хүргэж байна.
Коронавируст халдвар (COVID-19) гэж ямар өвчин бэ?
Амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын шинэ халдварт өвчин.
Халдвар хэрхэн дамждаг вэ?
Ямар шинж тэмдэг илэрч болох вэ?
Өвчлөгсөдийн 81 хувь нь хөнгөн, дунд, 14 хувь нь хүнд, 5 хувь нь маш хүнд хэлбэрээр өвчилж байна.
Хэн илүү өвчилж байна вэ?
Бүх насныхан өвчилж байна. 90 гаруй хувийг 30-аас дээш насныхан эзэлж байгаа бөгөөд өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс нас барах эрсдэл өндөр байна.
Коронавируст халдвар анх хэрхэн үүссэн бэ?
n-CoV вирусийг анх сарьсан багваахайнаас хүнд дамжин хүнд халдварласан байж болзошгүй гэж үзэж байна. Одоо уг вирүс нь хүнээс хүнд халдварлан тархаж байна.
Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?
Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?
Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Үүнд:
Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ?
Уг өвчнөөр ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байна. Иймд:
Коронавируст халдвар (COVID-19)-ыг яаж эмчилж байна вэ?
Одоогоор үүсгэгч вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Коронавируст халдвар (COVID-19)-аар өвчилсөн хүмүүст шинж тэмдгийн эмчилгээ хийж байна.
Олон орны эрдэмтэн судлаачид уг өвчний эсрэг вакцин болон эмчилгээ гарган авахаар ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 12-18 сарын дараа вакцин бэлэн болно гэж мэдээлж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.