Г.Сайнзаяа
07 сарын 21, 2018
Араар тавилт хэдэн мянган жилийн өмнөөс эхэлсэн үү, одоо л газар авсан уу гэдгийг нарийн хэлэх аргагүй. Ямартай ч өнөө цагт Монголын нийгэмд араар тавилт залуучуудын дунд хүртэл элбэгшсэнийг хэн бүхэн мэднэ. Залуучууд гэр бүл болохоосоо ч өмнө “Угаасаа насаараа нэг хүнтэй унтана гэж юу байдаг юм” гэх болж. Эрэгтэй хүн ихэвчлэн араар тавьдаг гэдэг ойлголт ч одоо худлаа болсон шиг. Эмэгтэйчүүдэд “Угаасаа нөхөр минь намайг араар тавих нь тодорхой. Тийм юм чинь би ч дутахгүй”, “Баригдахгүй л бол нэг шөнийн жаргал зүгээр шүү дээ” гэсэн ойлголт дэндүү залуугаас нь суужээ.
Энэ мэт ойлголттой зэрэгцэн “сэтгэлээр хуурах” гэдэг шинэ зууны шинэ араар тавилт гарч ирэв. Одоо цагт араар тавихыг бие болон сэтгэлийн гэж хоёр ангилна гэсэн үг. “Биеэр хуурах”-ыг бол хэн хүнгүй мэднэ. Эхнэрийнх нь бие зүс өөрчлөгдөж, бие нь өвддөг болсон, сонирхол нь буурсан гэх мэт өрөвдөлтэй шалтгаар эрэгтэйчүүд эхнэрийнхээ дутууг өөрөөс эрдэг. Залуу хүмүүс байсан ч хамаагүй. Эмэгтэйчүүдийн шалтгаан ч олигтой биш. Тэр болгоныг энд тайлбарлах илүүц.
Бид өнөөдөр “сэтгэлээр хуурах”, түүний үр нөлөө, үе шатыг судлах болно. Товчхондоо бол энэ нь “Найзын хил хязгаараас хальсан харилцаа” юм. Харин шинэ зууны хэмээн онцолсны учир нь ухаалаг гар утас, интернеттэй холбоотой. Тодруулбал, олон нийтийн сүлжээ, чатлах аппууд амрагуудын “гүүр” болдог аж. Ажлын газрын, бүрэн дунд, их сургуулийн танил, хаа нэгтээ танилцсан гээд ямар ч хүрээллийн хүмүүс биенээ шохоорхож болно. Гэхдээ шохоорхлыг араар тавилт гэж болохгүй. Сэтгэлдээ тээж, дурсаж, хайрлаж явдаг хүнтэй хүн олон бөгөөд үүнийг араар тавилт гээд хэлчихэж болохгүй гэнэ. Харин энэ бодол нь биелэл, алхам болж хувчирсан үйлдлийг араар тавилт гэдэг юм.
Харин энэ бодол нь биелэл, алхам болж хувчирсан үйлдлийг араар тавилт юм.
Сэтгэлээр хуурах нь шохоорхсон хүнтэйгээ ижил сонирхолтой, дуусашгүй ярианы сэдэвтэйгээ мэдэх. Улмаар фэйсбүүк, инстаграм, снайпчат, уичат, ваябэр юу л байна, аль нэгээр нь найзууд болсноор эхний алхам биелнэ. Тэр хүний профайлыг үзэж лаяк, зүрх дарна. Удалгүй чаталж эхэлнэ. “Юу байна хөөрхөн өө” гэж эхлэхгүй нь ойлгомжтой. Гэмгүй найзууд, танилууд шиг л эхэлнэ.
Хамгийн гол нь та энэ харилцаагаа эхнэр, нөхөр, найз залуу, охиндоо мэдэгдэхийг хүсэхгүй. Харилцаанд тань сэв суулгахыг та мэддэг. Тэр хүний профайлыг үзэж байхад хайртай хүн чинь өрөөнд ороод ирвэл та шууд гаргана. Чаталж дуусаад устгана. Магадгүй бүр чаталдаг аппаасаа аккаунтаа салгана. Үүнийг товчхондоо араар тавилт гэдэг ажээ. Жишээлбэл, та эхнэрээ гомдооно гэдгээ мэдсэн хэрнээ өөр эмэгтэй хүнтэй дотноссон байна. Дээрээс нь та нуусан байна. Ингээд л араар тавилт болж байгаа юм.
Чаталж эхэлсэн ихэнх харилцаа сексээр өндөрлөдөг.
Гэр бүл судлаачид сэтгэлээр хуурах нь биеэр хуурснаас илүү муу үр дагавартай гэж тодорхойлдог. Chatting or Cheating: How to Detect Infidelity, Rebuild Love and Affair-Proof Your Relationship (Чаталж байна уу, Хуурч байна уу: Урвалтыг хэрхэн тодорхойлж, хайрыг эргэн барьж босгож, урвалтаас сэргийлэх вэ) номын зохиолч Шери Мейерс “Хоёр хүн чатлахдаа нөхөртөө, эхнэртээ хэлдэггүй, тэдэнтэй ярьдаггүй зүйлсээ хуваалцдаг. Тэд үерхэх, уулзах, сексдэх талаар төсөөлдөг. Чаталж эхэлсэн ихэнх харилцаа сексээр өндөрлөдөг юм. Энэ хэзээ ч гэмгүй харилцаа биш” хэмээжээ.
Биеээр хуурснаас илүү аюултай гэж эрдэмтэд тодорхойлсны шалтгаан энгийн. Нэг шөнө хуурсан, нэг хэсэг хуурсан хүмүүс бие биедээ хайртай болох нь ховор. Эцсийн дүнд гэр бүлдээ үнэнч байхыг сонгодог. Нэг шөнө унтсан бол дийлэнх нь дахиж уулзахыг боддоггүй. Харин сэтгэлээр хуурах нь удаан хугацаанд үргэлжилж, бие биедээ дасаж, дурлаж, бүр хайрладаг байна. Тиймээс л больж чаддаггүй ажээ.
Ийм байдлаар араар тавиулсан хүн сургамж аваад үлдэж чаддаггүй, тэгэх ч боломжгүй. Нэгнийхээ бүх сошиал хаягийн нууц үгийг мэддэг, хоногийн 24 цаг тэр бүрийг нь хянаж чадахгүй. Тоо томшгүй, түм буман чатлах апп байдаг болохоор яг алийг нь хэрэглэдгийг мэдэх боломжгүй. Харин биеээр араар тавьж байгаа хүн кинонд гардаг шиг “томилолтоор”, “загасанд” явж, шөнө сураггүй болдог шүү дээ. Ерөнхийдөө барих боломжтой.
Сургамж аваад, урвалтаас дахин сэргийлж чаддаггүй болохоор уучилж, итгээд үлдэхээс өөр аргагүй гэнэ. Тиймдээ ч биеэр хууруулснаас сэтгэлээр хууруулсан нь илүү хүнд тусаж, удаан хугацаанд шаналгадаг.
“Зүгээр л мессеж”, “Зүгээр л чаталсан, нэг ч уулзаагүй” гэдэг бол шалтаг биш. Хүний муу эхэндээ танигддаггүй. Тэр дундаа бие биенээ шохоорхож байгаа хүн бол аль болох ойлгох, хүлээн зөвшөөрөх, бага анхаарах хандлагатай байдаг. Тиймээс сүйт хүн, эхнэр, нөхрөөс илүү санагддаг байна.
Умард Калифорнийн Хосуудын төвийг үүсгэн байгуулагч Гал Шекели “Хувийн орон зай гэж байх ёстой. Хүмүүстэй танилцахыг буруутгахын аргагүй. Зүгээр л хил хязгаар гэж байх ёстой” хэмээлээ. Чаталж болно, хайртай хүнээсээ нуухаар зүйл битгий ярилц, устгахаар их хэмжээгээр битгий бич гэсэн үг.
Сүүлийн үед хүмүүс “Зургаа явуулаач” гэдэг болсон аж. Энэ бол хайртай хүнээсээ өөр хүний, зөвхөн өөрт нь зориулж авсан зургийг харж баясан, урваж буйн хүнд хэлбэр. “Сайн уу” гэж эхэлсэн бол гүнзгийрч “Юу хийж байна” болдог. “Зураг явуулаач” гэдэг нь хүндэрч “Нүцгэн селфи явуулаач” болох энүүхэнд.
Гэр бүл судлаачид ямар нэгэн төрлийн араар тавилтаас сэргийлэхийн тулд өөрийгөө таньж мэдэхийг зөвлөж байна. “Миний харилцаанд юу дутуу байна вэ, би юу хүсээд байгаа юм бэ, бидний харилцаа цаашид үргэлжлэх үү, засаж залруулж, эргээд хайрлах боломжтой юу” гэх мэтээр асуугаарай. Насан туршдаа хайрлаж, хамт байх хүнээ сонгосон бол зам зуурын жижиг хүмүүсээс болж гомдоохоос сэргийлэх хэрэгтэй.
Залуучуудын гэр бүл салалт ихсэж, өнчин хүүхдүүд нэмэгдсээр байгаа энэ цагт харилцаагаа, нандин бүхнээ алдахгүйг хичээх нь бидний үүрэг.
Сэтгэгдэл бичих (27)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.82.26] ・ 2022.12.18 Хариулах
Эхнэрүүд нөхрөө их хуурах хуурах болжээ 40 гарсан хүүхнүүд хүүхэд шигээ залуустай явалдаж өвчин их авах болжээ залуу хүнтэй сексийн харьцаатай болвол залууждаг гэсэн ойлголтоор өөрсдийгөө гэр бүлээ эрсдэлд оруулах болжээ. Нэр төр босгосон амвдарлаа бөгсний жаргалаар сольж байгаа 40өөд насны авгай нар үйлээ эдлээд үсээ зулгаагаад явцгааж байхдаа таарсан амьтад шүү
Зочин [192.82.82.89] ・ 2021.10.21 Хариулах
Ямархан ₮ олж , амьдрах гэсэн завхай эмсийн цадиггүй шалиглал хирээс хэтэрлээ !!! Адгуусан амьтнаас ялгарах ухамсар даанч алгаа. Увсын Баруунтурууны харьяат 1982- оны. Цээпилдоржийн. Ариунзул гэгч авгай !!!
Зочин [64.119.21.71] ・ 2020.08.22 Хариулах
88829666 30tai busgui baina. Zaluus zalga gomdoohgui
Зочин [150.129.143.76] ・ 2020.08.17 Хариулах
29тэй залуу 99792933
Зочин [150.129.143.76] ・ 2020.08.17 Хариулах
Утас 99792933.
Зочин [105.112.106.6] ・ 2020.08.05 Хариулах
Тусламж хэрэгтэй байгаа бүх хүмүүст, сайн байцгаана уу Энэтхэгийн эмчийг танд танилцуулахыг хүсч байна, тэр таны асуудлыг шийдэхэд тань тусална. Хэрэв та Herb-ийн жирэмслэхийг хүсч байвал. Хэрэв та үсэг, хуучин хайртаа буцааж өгөхийг хүсч байвал. Хэрэв та мөнгө хүсч байвал үргэлж чам дээр ирдэг. Хэрэв та бизнесээ өргөжүүлэхийг хүсч байвал. Хэрэв та араас чинь хэн нэгэн алдахыг хүсч байвал. Хэрэв та мөнгөний шуурхай зан үйлийг хүсч байвал. Мөн бусад. Цагаан ид шидийн эзэн танд ямар ч төрлийн өвчнийг эдгээхэд тусалж чадна. Тэр бол хүчирхэг эмч тул та түүнтэй имэйлээр холбоо барьж болно. wightmagicmaster@gmail.com хаягаар явуулна уу
Зочин [105.112.106.6] ・ 2020.08.05 Хариулах
Ubbhju
Зочин [66.181.176.137] ・ 2020.05.31 Хариулах
Энэ амьдралын хамгиын яршигтай ярвигтай асуудал яах аргагүй нөхрийн араар тавилт... Сэтгэлгүй болсон бол салаад явчихгүй хачиг шиг наалдаад л ёстой новшийн амьтад ...
Зочин [202.9.46.217] ・ 2020.05.09 Хариулах
Би бас 3 жилийн өмнө нөхөртөө хууртаж салъя цэглэе гэж бодож явлаа. Хүн хэзээ я өөрөө өнчирч хоцорсон болтхүүхдээ өнчрүүлээд өөрийгөө бодоод явчихъя гэж бодож чадахгүй юм билээ. Одоо тэр явдал санаанаас гаодаггүй ч зөвхөн чат бичсэни йтөлөө юун сүртэй юм гээд блок хийсэн байдгын. Би дахиж тэгэхгүй амьдрал ахуйгаа бодно та2тоо л хайртай гэсэн хүн маань зүгээр надад молги үмхүүлээд одоо ч харилцаагаа сэргээж чатласан байдыг байнаа. Санаж байна үнсье гэх мэтчилэн нялуун нойтон үгс илгээсээр л байгаад энэ амьдрал нууц хэвээр үргэлжилэх үү эсвэл би тэр хүүхнийг нь ичтэл нь ил гаргаад тавьчих у мэдэх юм алга. Хүн нэг хууртана уучилна гэхдээ сэтгэлд сэвтэй шархтай шарх нь эдгэж ч амжжагүй байтал 2дахь удаа болохоор арай давараасан зөөлдсөн санагдаж байна. Би өөрийг нь эргэж хартал харамстал эрчүүлтэй явалдах уу эсвэл бусдын адил үр хүүхдээ өнчрүүлэхгүй гээд сэтгэлийн шаналал дүүрэн амьдрах у мэдэхгүймда. Хэнтэй учирч хэний ч хүүхдийг гаргачихав да гэж гөйхах харамсах ч үе байх. Эр хүнийг танина гэж хэзээ ч байдаггүйм байна би 10жилийн дараа хүүхндтэй болж хамтын амьдрал эхэлсэн одоо охин минь 7хон настай. Үнэхээр уйдаад залхаад байдйм бол салаад явахгүй. Тэгсэн мөртлөө бүх зүйд нь кодтой нууц хэвээр. Надад хайртай гэж жилд ганц л хэлдэг байх үнсэлцэх бол бүр мартсан. Сексийн хувьд өмнөх шигээ байхаа больсон ямар ч таашаалгүй зүгээр л нэг хоёр гурав гээд л дуусдаг гэх үү дэ. Би яах ёстой вэ
Зочин [64.119.18.144] ・ 2020.04.23 Хариулах
Ёс юм шиг л эрчүүд араар тавих юм даа. Тэгээд юу ч болоогүй юм шиг аашлана. 50 - гараад бүүр донтдог юм шигээ. Бэлэн хөрөнгө ₮ дээр хөлбөрөөд зүгээр л гудраад хэвтэхгүй бүүр өдрөөс өдөрт донтоод байх юмаа. Өдөж хатгаад ₮ хүүлэгч нь нийслэлийн эмаан хэлтэсийн мэрэгжилтэн цээпилдоржийн ариунзул !!! Увсын Баруунтурууны харьяат. 1982- оны. Хөгшин амраг нь аавтай нь чацуу. нүрзэд гэгч. Үлийн үрээ л даах болтугай
Зочин [202.55.188.85] ・ 2020.03.17 Хариулах
Энэ үнэхээр үнэн бичжээ. Сэтгэлээр хуурах нь биеэр хуурсанаас гүнзгий шаналал зовлон өгдөг юм билээ. Хууралт гэдэг хамгийн аймшигтай. Зүрх зүсэгдэх гэдгийг анх удаа л мэдэрч үзэж билээ. Үхмээр санагдавч ганц хүү минь ээж нь байхгүй яаж шаналах бол гэхээс л тэсэж байна даа. Хүүгээ бодоод, амьдралаа бодоод үргэлжлүүлэн уучилж амьдрах уу? Дорвитойхон шийдвэр гаргаад салах уу? гэсэн 2 сонголт дээр л толгой шашилж байна.
Зочин [168.235.206.30] ・ 2020.01.30 Хариулах
Би бас л нэг хууртсан 3 хүүхэдтэй эмэгтэй. Нөхөртэйгээ ханилаад 15 жил болж байна. Анхны сонгосон хүн маань амьдралд дөнгөж эхлээд намайг жирэмсэн байхад осолдож би хүүхдээ төрүүлж ямарч байсан ар үлдсэн аав ээж гэр бүлийг нь хүндлээд 5 жил хүнтэй нийлээгүй. Нөхөртэйгээ танилцсан ч би өөрөө 5жил болно гэж бодож байснаараа тэр хугацааг болгоод охиноо 6 настайд нэг гэртээ орсон. Миний нөхөр бол хүний хувьд үнэхээр сайн хүн. Ганц гэм нь их уудаг байсан. Тэр үед ажилгүй байсан ч удалгүй чадлаараа амьдралын төлөө зүтгэж хилийн наймаанд явж олсон хэд нь багшийн тарчигхан цалинд их л нэмэртэй болсон. Ам бүл ч нэмж бид хэдийгээ эрвийх дэрвийхээрээ явж компанийн захирал болж би бичиг цаас, төсөв тооцоо гээд ажлынхаа хажуугаар шөнөжин ч хамаагүй сууж амжуулан үйдвэрлэл нь өргөжиж ашиг орлоготой нэмэгдэж унах унаа, өөрсдөдөө зарцуулах мөнгөтэй болж амьдрал сайхан байлаа. Охиныг минь өөрийн охин шигээ л хайрлаж би ч охиндоо бид азтай хүмүүс шүү ааваас чинь өөр хүн ингэж биднийг хайрлаж чадахгүй, урд хойд хүүхэддээ хүмүүс яаж ханддагийг уншиж сонсож байгаа биз дээ гээд л ярьж хэлж аавыгаа хайрлах хүндлэх тал дээр сайн хэлдэг. Ахлах ангиа төгсдөг жилээ аавын төрсөн өдрөөр аавдаа хайртаыгаа захианд бичэнд аавыгаа уйлуулчихаж билээ. Би бол ханиа хүний дээд гэж хүндэлдэг түүнийгээ амьдралаа авч яваа жинхэнэ эр хүн ганцхан надад заяасан, надад л хайртай гэж хэлдэг болохоор нь тэгж бодож амьдарч ирсэн.Түүндээ ч чи ганц л зүйл санаа зовохгүй бардам байж болно. Чи энэ яваа амьдралдаа намайг хуурчих вий, өөр хүнийг хайрлачих вий гэж санаа зовохгүй амьдарч болно. Би ганцхан чиний л бүсгүй гэж хэлж байсан. Намайг хайрладаг тэр хайранд нь миний барьж чадах хариу тэр л юм чинь. Тэр нэг орой хөдөөнөөс согтуу гадаа ирэхэд нь утсанд дуудлага орж ирээд тасарсан нь авахад хичнээн дахин ярисан дуудлага, мессеж намайг тархин дундуур минь татаад авсан. Хамгийн их хайрлаж итгэж явсан хүн өөр хүнийг хайраа гээд бичсэн чат, хэдэн цагаар хийсэн видео колл. Тэр орой бачимдсандаа үхье гээд гараад гүйсэн ч 3 хүүхэддээ хэрэгтэй, бас бага хүүхэд минь өвдчихсөн байна даа гээд шөнөжин уйлсан, нөхөр гарч яваад гэртээ ирээгүй тэр чигтээ 3хоног явсан. Өглөө нь хүүхдээ аваад эмнэлэгт хэвтээд 5 хоноход нэг ч эргэж ирээгүй, архины хордлогонд ороод буудалд хэвтэж байгаад ирсэн байсан. Тэр хүүхэнтэй бүтэн 2 жил явж, бидний хамтран эзэмшдэг дансны хуулгаа шүүхэд нөхөр маань сүүлийн нэг жил бараг сар бүр данснаас тогтмол баяр ёслол бүрээр өөр өөр гүйлгээний утгаар мөнгө шилжүүлж, шилжүүлж байгаа мөнгө нь байнга өссөн байсныг мэдээд үнэхээр өөртөө гутарсан. Би нөхөртөө итгээд үнэхээр сохор болсон байж. Ер нь бол бага зэрэг өөрчлөгдөөд байгааг нь гадарлаж байсан ч миний бодож байгаа битгий үнэн байгаасай л гэж дотроо залбирч, ажлын ачааллаас болж байна гэж боддог байсан. Хааяа надад ажилчинтайгаа харьцаж байгаа мэт байдал хүртэл гаргадгийг нь бодоод гомдно. Хань ижлээ халамжлах тал дээр би айлын том охин, тэр бага тул над шиг хүүхдүүдтэйгээ цуг нөхрөө бөөцийлдөг сайн эзэгтэй цөөхөн гэж ам бардам хэлнэ. Хайр халамжаар бол дутаагаагүй байхаа л гэж боддог. Тэгээд л уучлал гуйж би 3 хүүхдээ эцгийн хайраар дутаагаад яахав гэж бодоод нөхрөө уучилсан гэх боловч мартагддахгүй юм. Эх хүн өөрийгөө биш үр хүүхдээ л боддог юм бна. Өөрөө бас л ээжтэйгээ, аав нь салж явсан амьдралд өссөн болохоор хүүхдүүдээ өөртэйгээ ижил байлгаад яахав гэж бодоод, бас хамгаас хайртай хүүд минь өсвөр насанд нь аав нь хэрэгтэй гэж хүүгээ хамгийг ихээр бодож би ирээдүйн бас нэг өрхийн тэргүүн өсгөж байгаагаа бодоод эвлэрсэн. Манай хүн ч уучлал гуйж буруугаа хүлээсэн ч цаанаа л нэг өөр байна гэж надад тэгж санагдаад байгаам уу эсвэл би эмзэглээд байгаам уу хуучин шигээ байж чадахаа больчихлоо. Ер нь мөнгө олохын хэрээр мөнгийг нь өгөөд авчихъя, мөнгөөр хийлгэчихье гэх хандлага нь ихссэн байна. Хааяа уурлахаараа тусдаа байсан ч би хүүхдүүдээ юугаар ч дутаахгүй, олсон мөнгөө өгөөд явна гэх мэтээр мөнгөөр бүхнийг шийдчихэж болно гэсэн хандлага нь намайг хамгийг их айлгаж байгаа. Мөнгө хичнээн боодлыг хажуудаа тавиад ч эцэг шиг дулаахан нөмөр мэдрэгдэхгүй, хамт тоглож, аав шиг заахгүй шүү дээ. Миний хувьд одоо бол хуучин шигээ нөхөртөө үнэнч байя гэх бодол минь өөрчлөгдсөн. Амьдрал итгэл дээр тогтдог гэдэг тэр итгэл нурчихаар юун дээр тогтох юм болоо? Одоо нөхрийн хандага халамж л хуучин шигээ байвал цаг хугацааны эрхээр сэтгэлийн шарх эдгэрэх байх гэж найдаж байна Гэхдээ шархийг хэтэрхий хурдан албаар эдгээх гэхээр улам дордож сэдэрдэг ч тал байдаг.
Зочин [66.181.184.162] ・ 2020.01.31 Хариулах
Хэн их хайртай нь үнэнчээр үлдэж хамгийн их шаналдаг. Тэр зовлонг хуурч байгаа хүмүүс ойлгохгүй ээ.
Зочин [202.55.188.85] ・ 2020.03.17 Хариулах
Эсрэгээрээ гэхээс би яг л тань шиг байдалд шаналж байгаа эхнэр байна. Би уурлаж чадахгүй. Уурлавал эргээд надруу уурлана. Тэгээд л миний буруу болно. Нөхрийн минь бүх юм нь нууц кодтой. Ганц хүүгээ ааваас хагацуулж, сэтгэл дутуу өсгөхгүйн тулд л хичээж явна даа.
Зочин [66.181.184.162] ・ 2020.01.31 Хариулах
Тийм шүү эцсийн эцэс тэр зовлон хүүхдэд хамгийн ихээр тусдаг.
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Уурлах уу, Учирлах уу?
Аварга том ортой үлгэрийн цаг
Peak.mn ・ 08 сарын 08, 2023
Нийгэм
“Хөгжлийн үндэс” төсөл хэрэгжиж эхэллээ
peak.mn ・ 04 сарын 23, 2018
Амьдрал
Бэлгийн харьцаанд оролгүйгээр хамтрагчтайгаа дотносох 25 арга
Саруулын Ариунжаргал ・ 05 сарын 10, 2018
Амьдрал
Хүүхэдтэй болсон ч яаж харилцаагаа хэвээр нь хадгалах вэ?
Саруулын Ариунжаргал ・ 08 сарын 04, 2018
Амьдрал
Мянганыхны харилцаанд тулгарч буй 6 том асуудал
Г.Сайнзаяа ・ 04 сарын 13, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.