Шүдлэнгийн уралдаанд Д.Ганзоригийн хар үрээ түрүүллээ

Б.Баясгалан
07 сарын 10, 2019

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны хурдан морины уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.

Шүдлэнгийн уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн хар үрээ түрүүлж,  Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хар үрээ аман хүзүүдлээ.

Айргийн гуравдугаарт Төв аймгийн Угтаалцайдан сумын уяач Г. Баттулгын зээрд халзан үрээ тус тус хурдалж, торгон жолоогоо өргүүлэв.

Холбоотой сэдвүүд

наадам хурданморь шүдлэн

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.