ШӨХТГ: "Аав зарна" гэж нийтэлсэн сонинг 5 сая төгрөгөөр торгосон, киног гаргах эсэх асуудлаар яаманд хандана

Б.Баясгалан
03 сарын 04, 2021

Шуурхай зар сонинд энэ сарын 02-нд нийтэлсэн "Аав зарна" гэсэн гарчигтай зар олны бухимдлыг хүргээд буй. Үүнийг киноны маркетинг гэдгийг холбогдох хүмүүс нь тайлбарласан юм.

Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас тус зарыг нийтэлсэн Шуурхай зар сонинг 5 сая төгрөгөөр торгожээ.

Энэ талаар ШӨХТГ "Иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийж  "Аав зарна" зарыг нийтэлсэн Шуурхай зар сонинг Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн тул 5.000.000 төгрөгөөр торголоо. Тус зарыг санаачилсан, хэвлэн нийтлүүлсэн байгууллагыг үргэлжлүүлэн шалгана. Уг киног олон нийтэд түгээх эсэх асуудлаар Соёлын яаманд хандана" хэмээн мэдээллээ.


Холбоотой сэдвүүд

шөхтг аав зарна

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.