Г.Сайнзаяа
03 сарын 09, 2018
Нэг улирал өмсөөд гэрийн хувцас болгож, эсвэл хаяахад хүргэдэг хувцсыг fast-fashion гэдэг. Цаг үеэс хоцрох дургүй хүнд бол Forever 21, H&M тэргүүтэй брэнд хамгийн тохиромжтой. Ерөнхийдөө Монголын худалдан авагчид тодорхой хэдхэн л төрөл байдаг гэнэ. Хэдэн мянган доллароос наашгүй хувцас, цүнх, гутал хэрэглэдэг хэсэг, чанартай, энгийн, цөөн тооны хувцас авч өмсдөг хэсэг, чанарт анхаардаггүй, сүүлийн үеийн хувцас аль болох олон ээлжийг авдаг хэсэг гэх мэт.
Харин доорх брэндүүд чанартай, боломжийн үнэтэй, удаан өмсөхөд зориулсан хувцас үйлдвэрлэдэг. Хүмүүс сэтгэл хөдлөлөөр биш зорилготой худалдан авалт хийх нь ихэссэн тул үйлдвэрүүд ч илүү үлдэцтэй бүтээгдэхүүн хийж эхэлжээ. Ингээд өөртөө бодит, харамсахааргүй хөрөнгө оруулалт хийхийг хүссэн хүмүүс дараахь ёс зүйтэй үйлдвэрлэгчдийн танилцуулгад анхаарна уу.
1. Zady
Тэд байгалийн гаралтай утсаар эдэлгээ сайтай, чанартай хувцас хийдэг. Эндээс үзнэ үү.
2. People Tree
People Tree брэнд 26 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж загварын зах зээлд ёс зүй тогтоосон гэхэд болно. Тэд байгалийн гаралтай бөс бараа, утсаар хувцсаа хийж, байгальд ээлтэй байж, тогтвортой хөгжихийг эн тэргүүний зорилт болгожээ. Эндээс үзнэ үү.
3. Everlane
Тэд хийж байгаа бүтээгдэхүүн бүрээ ил тод байлгаж, ямар материалаар хэн хэрхэн хийж, хэрэглэгчдэд яаж хүргэсэн гээд бүгдийг тайлбарладаг. Эндээс үзнэ үү.
4. Mara Hoffman
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.